Гавьяат Төмөрхуягийн залуугийн төрхийг Ангуучтай адилтгав

Сүүлийн үед сайхан бие, царайлаг төрхөөрөө охидын краш болоод буй Ангуучийг танихгүй залуус гэж алга. Охид нь түүнд дурлаж, эрчүүд нь энэ залууд чадахгүй зүйл гэж байна уу хэмээн дуу алдацгаах болсон билээ.

Б.Баттөр нь бие бялдар сайтай, царайлаг, нуруулаг, тулааны урлагт нэрээ дуурсгаж яваа. Мөн бизнес эрхлэгч, нийгмийн идэвхтэн сайн үйлсийн аян өрнүүлдэг гээд гуншин олон.

Тэгвэл түүнийг МУГЖ Ц.Төмөрхуягийн залуугийн төрхтэй адилхан юм аа гэв. Сошиал хэрэглэгчид гавьяатыг залуудаа Ангууч шиг л сайхан залуу байжээ гэлцэж сууна.

Монголын кино урлагийн ноён оргил, амьд домог болсон Цагааны Цэгмэд агсны отгон хүү Ц.Төмөрхуяг цагтаа бүсгүйчүүдийн нүдийг хужирлаж явсан сайхан залуу байжээ. Ангуу ч мөн адил кино урлагт дүрээ мөнхөлж яваа.

error: Content is protected !!