Монголын хамгийн отгон эмэгтэй нисгэгч ЭНХЖИН

Хүдэрчулууны Энхжин бүсгүй 2019 онд анхны бие даасан нислэгээ гүйцэтгэн ATR-72 агаарын хөлгийн нисгэгч болж байв.

Монгол улсад нисгэгчийн эрхээ авч ажиллаж байгаа хоёр эмэгтэй нисгэгчийн нэг юм. МИАТ компанид мөн Энхмаа гэдэг эмэгтэй нисгэгч ажилладаг. Түүнээс өмнө Монголд эмэгтэй 12 нисэгч ажиллаж байсны долоо нь иргэний агаарын тээврийн нисгэгчээр ажиллаж байжээ.

Манай улсад 1934 оноос хойш эмэгтэй нисгэгчид онгоц жолоодож эхэлсэн түүхтэй.

Түүний хувьд Хүннү Эйр компанийн нисгэгчээр ажиллаж байгаа аж. Энхжин нь Канад улсад нисгэгчийн мэргэжлээр сурч мэргэжил эзэмшжээ.

error: Content is protected !!