Бат-Эрдэнэ аварга дуучин Ангирмаагийн хамт

Сошиал орчинд манайхан тун хөгжилтэй хүмүүс билээ. Үүний нэг жишээ нь УИX-н гишүүн, үндэсний бөхийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон Шар айраг хамтлагийн гишүүн Г.Ганхүү нарын зураг юм.

Энэ хоёр эрхэм аль аль нь залуудаа авахуулсан энэ зургийг цахим орчинд Бат-Эрдэнэ аварга дуучин Ангирмаагийн хамт гэсэн тайлбартайгаар оруулжээ.

Зарим нэг нь үүнд үнэн сэтгэлээсээ итгэн үгүй энэ чинь Ганхүү байна хэмээн тайлбар хийх нэгэн ч байлаа. Түүнчлэн нээрээ л дуучин Ангирмаатай төстэй байна гэх ч хүн байв.

Явдаг википедиа хэмээн нэрийддэг дуучин Ганхүүгийн хувьд хөнгөн хошигнол маш сайн ойлгодогоос гадна өөрөө ч олон хүнийг шоглон ярьдаг нэгэн билээ.

Сүүлийн үед түүний талаар бас нэг яриа гарсан нь түүнийг багад нь Ханхүү гэж нэр өгсөн ч том болоод тэр Ханхүү байгаагүй учир Ганхүү болсон гэж маазрах болжээ.

error: Content is protected !!