Ээжийгээ aлдcaн xoёр xүүxдэд иргэдийн хaндиваар opон сyyц авч өгчээ

Ээжийгээ хaвдартай байхад ажил хийж, эм тариаг нь залгуулдаг байсан ажилсаг хүү О.Баяншанд, эмнэлэгт сaxиж өдөр шөнөгүй асардаг байсан хэрсүү охин О.Буяншанд нар aйлаас aйлын хaшаа дaмжин aмьдардаг байжээ. Энэ байдлыг О.Баяншанд хүүгийн ангийн ээж нь мэдээд ХУД-ийн Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхцэлмэгт хандаж, орон сууц, байртай болгох хaндивын aяныг эхлүүлсэн юм.

энэ талаар Б.Мөнхцэлмэг бичихдээ, Сайхан мэдээ дуулгая. Та бүхнийхээ дэмжлэгээр нөгөө хоёр дvvгээ Вива сити хотхонд 30.3мкв 1 өрөө байртай болголоо. Ээжийгээ хaвдартай байхад ажил хийж эм тариаг нь залгуулдаг байсан ажилсаг хүү О.Баяншанд, эмнэлэгт сахиж өдөр шөнөгүй acapдаг байсан хэрсүү охин О.Буяншанд нар айлаас aйлын хaшаа дaмжин амьдардаг байсан үе нь дурсамж болон үлдэж өнөөдрөөс эхлээд өөрийн гэсэн өмч хөрөнгө амьдрах орон сууцтай боллоо.

Өчигдөр тaлийгaaчийн 49 хоног нь дууссан ба өнөөдөр хоёр дүүдээ байрных нь түлхүүрийг гардуулж өглөө. Хaндивын аян эхлүүлснээс хойш нийт 48.4 сая төгрөг цугласнаас орон сууцыг 45 саяар худалдан авсан. Үлдсэн 3.4 саяар засвар болон айл гэр болоход шаардлагатай бусад эд зүйлс худалдан авч зарцуулсны дараа үлдэгдлийг 2 дүүд өгнө. Хандивын аян эхлүүлснээс хойш талийгаачийн талаас хамгийн их түшиг тулгуур болж данс тооцоог хариуцлагатай найдвартай барьж тусалсан бэр эгч А.Сувдаа, хоёр дүүгийн сургуулийн хамт олон, багш нар, эцэг эхчүүдийн төлөөлөл, Даваадулам эгч, Амарбаяр, Мишка, Экү, Амарболд, Хангал нартаа хандивын аяны хугацаанд хамгийн сайн тууштай хамтрагч нар минь байсанд баярлалаа.

Мөн Аавуудын группын админ Цэндээ болон группын бусад гишүүддээ, Playhouse хэрэгцээт барааны группын админ Энхжаргалдаа, 1 сарын цалингаа хандивлаж бусдыг уриалж өгсөн УИХ гишүүн Т.Доржханд, дүүргээс хамаарах бүхий л тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлсэн ХУД Засаг дарга Ж.Алдаржавхлан, Г.Батсайхан, зохиолын дуучин Амартүвшин, Масс ТВ, NTV, TV9, Tovch mn болон ХАМГИЙН ГОЛ НЬ ХАНДИВЫН ГАРАА ХАРАМГҮЙ СУНГАСАН НИЙТ МОНГОЛЫН АРД ТҮМЭНДЭЭ ОНЦГОЙЛОН маш их баярлалаа.

Хоёр дүү цаашид хэрхэн амьдрах вэ гэж та бүхэн бодож буй байх. Бид байнгын тогтмол харилцаатай байж эргэж тойрч тусална. Мөн ээжийнх нь төрсөн ах (нагац) хамтран амьдарч амьдралын зардлыг нь хариуцна. Тогтсон ажил төрөлтэй 60 дөхсөн насны ах байгаа. Мөн вива сити хотхоны СӨХ О.Баяншандыг насанд хүртэл төлбөр авахгүй байхаар шийдэж СӨХ-н төлбөрийг тэглэсэн.Иргэдээс дараа нь орон сууцыг нь зарчихвий, үрчихвий гэж хүмүүс их санаа зовж одоо ч анхааруулсаар байна. Бид хандивын аян эхлэхэд анхаасаа хэлж байсанчлан О.Баяншандыг 18 нас хүртэл орон сууцны гэрчилгээг зарах, хөдөлгөх боломжгүйгээр барьцаалбар хийж түгжиж байгаа.

Нагац ах ч өөрөө нас тогтсон найдвартай байрын хүн байна лээ дээ. Гэхдээ нийт ард түмний хандив учраас зайлшгүй хариуцлагатай хандаж хоёр дүүг насанд хүртэл нь барьцаалбар тэмдэглүүлнэ.Нийгмийн ажил хийхэд туслаад нэмэргүй хүмүүс, туслачихсан байхад өөрсдийгөө аваад явчихаар хүмүүс гэж хоёр янз байдаг юм билээ. Энэ хоёр хүүхэд бол энэ тусыг хүргэчихсэн байхад цаашдаа өөрсдийгөө аваад явчихаар арчаатай, хүмүүжилтэй, хандлага зөвтэй өсөн дэвжих хөөрхөн хүүхдүүд байна лээ. Ээж нь хоёр хүүхдээ тэнгэрээс хараад бага ч гэсэн санаа нь тайвширч байгаа байхдаа. Туслаж дэмжсэн та бүхэндээ аз жаргал сайн сайхныг хүсье

Б.Мөнхцэлмэг

error: Content is protected !!