Н.Цэлмүүн хатагтай нөмгөн дээл өмсөх дуртай

Үргэлж брэндийн үнэтэй хувцсаар өөрийгөө гоёдог Н.Цэлмүүн хатагтай монгол дээл өмсөх дуртай аж. Гэвч тэрбээр нөмгөн дээл өмсөхийг илүүд үздэг бололтой. Уг нь баян эцгийнхээ өвийг залгамжлах хатагтай байж монгол ёсоо мэдмээр юм.

Гэвч түүнд ёс жаяг тийм ч хэрэгтэй биш бололтой. Дээлээ өмсөх дэг жаягаар нь өмсөж гоёод зургаа даруулсан бол хэчнээн сайхан харагдах бол доо.

Амаржиж бүл нэмсэн хатагтай агаар салхинд тухлах болжээ. Ингэхдээ дээлээ өмсөж яваа нь авууштай. Харамсалтай сүүлийн үеийн бүсгүйчүүд нөмгөн дээл өмсвөл яах ёсыг мэдэхгүй байна.

Эмэгтэй хүний сүр, сүлд хийморь нь чих болон мөрөндөө оршдог аж. Хүн нөмгөн дээлтэй явбал ад зэтгэрийн гүйдэлтэй тааралдах нигууртай. Ийм учиртай болохоор настангууд залуусыг дээл, бүсээ зөв өмс хэмээдэг байна.

error: Content is protected !!