Жүжигчин Д.Ганцэцэг хоолоо ч халбагадаж идэх тэнхэлгүй сульджээ


Ододтой бүжиглэе шоунд оролцож байгаа Д.Ганцэцэг сульджээ. Тэрбээр эмнэлэгт ядаргааны эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Энэ талаар жүжигчин А.Ганчимэг өчигдөр өөрийн сошиал хуудастаа оруулсан юм.

Хөөрхөн эгч минь хоолоо ч халбагадаж идэх тэнхэлгүй ядаргаанд оржээ. Хараад яахав дээ, одоо хоолоо ид гэв.

Жүжигчин Д.Ганцэцэгийн хувьд уг шоунд оролцохоосоо өмнө иогоор хичээллэдэг байсан. Хөдөлгөөний огцом асуудлаас болж ядаргаанд ороогүй нь ойлгомжтой. Хаврын цагт хоолтой, ундгүй бүжгийн хэт их бэлтгэлээс болж ийнхүү бие нь ядаргаанд оржээ.

Ямартай ч ядарсан ч шоугаа дуусгахаар тэрбээр мэрийж яваа гэнэ. Жүжигчин бүсгүй үзүүлбэр болгоноо час хийтэл үзүүлж буй оролцогчдын нэг.

Хүчтэй өрсөлдөгч байж ялагч болохын төлөө бие ч үл хайрхан өрсөлдөж байгаа гэв.Түүний фэнүүд нь биеэ бодохыг зөвлөв.

error: Content is protected !!