Жүжигчин Х.Баярмаагийн нүд хужирласан хуримын гоёо /фото/


Дэлхийн мисст оролцож явсан жүжигчин Х.Баярмаа мэргэжлийн моделиос дутахааргүй нуруулаг, царайлаг. Жүжигчин С.Өлзийхүү, найруулагч Ц.Хүсэлбаатар нарын охин гэдгийг уншигч та андахгүй мэднэ. Түүний өвөө мөн жүжигчин. Удам дамжсан урлагийн гаралтай.

Сүүлийн үед түүнийг хуримаа хийхээр зэхэж буй гэх шуум дэгдсэн. Харин хуримын сар айсуй энэ цаг үед бүсгүйчүүдийн нүдийг хужирласан даашинзуудаар гоёх болжээ.

Тэрбээр АНУ-ын Missouri State University-д дөрвөн жил суралцаж, кино зохиолч, найруулагч, продюсер мэргэжлээр төгссөн. Сургуулийнхаа гадаад оюутан хариуцсан Стивен захиралыг Монголд ирэх үеэр нь уулзаж 100 хувийн тэтгэлэг авч сурсан азтай нэгэн билээ.

Х.Баярмаа багаасаа л юм юм сонирхож, өөрийгөө сорих дуртай хүүхэд байсан аж. Урлагийн гэр бүлд төрж, өссөн маань нөлөөлдөг байх хэмээн ярьж байсан удаатай. 12 настайгаасаа бүжгээр хичээллэж эхэлжээ.

Жүжигчин хүн бүр өөрийн гэсэн богцтой байдаг гэж боддог. Түүнийгээ хэн илүү олон, сайн зүйлсээр дүүргэнэ, тэр хэрээр уран бүтээл нь баялаг, чанартай байдаг болов уу. Тиймээс өөрийнхөө богцыг сайн сайхан зүйлээр дүүргэхийг хичээдэг. Цаашид хөгжмийн мэдрэмжээ хөгжүүлэх бодолтой байна хэмээн хэвлэлд өгсөн ярицлагадаа дурдаж байжээ.

error: Content is protected !!