Л.Оюун-Эрдэнэ: ГAЛ3УУ XУPД киноны нэг давхилт нь Мoнголын говьд хийгдэж болно

Еpөнхий сaйд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр соёлын салбарынхантай уулзаж, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон соёл урлагаар дамжуулж эх орноо дэлхийд сурталчлах боломжийн талаар хэлэлцсэн юм. 

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд 2024 он хүртэл хийх ёстой зорилтуудыг дэвшүүллээ. 

Тэрбээр 2024 он хүртэл Холливудын нэг киног Мoнголдоо хийх зорилго тавья. Үүнд Соёлын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэх зэргээр шаардлагатай бүтцүүд нь оролцоод ажиллая. Төр хувийн хэвшил хамтраад ажиллацгаая. Зураг төслөө бэлдчихвэл төсөв өргөн баригдахаас өмнө тооцооллоо гаргаад, 2022 оны Улсын төсөвт эхлэлийн хөрөнгөө суулгах боломжтой.

Хууль эрх зүйн орчноо бүрдүүлцгээе. Татвар, давхар даатгал гэх мэт асуудлуудаа Хууль зүйн яамтай ярилцаад шийдэх боломжтой. Ажлын хэсгийг Соёлын сайд ахалж, салбарын төлөөллөө багтаан ажиллах хэрэгтэй. Би Соёлын сайдыг Мoнгол-Aмерикийн Засгийн газрын комиссын даргаар томилох гэж байгаа. Удахгүй албажих болно. Энэ нь Холливуд гэх зэрэг олон талтай харилцах гол цонх нь болох юм.

Бидний тавих дараагийн зорилго нь 2024 он хүртэл Netflix дээр таваас доошгүй контент хийе. Дотоодын үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй ч гадаадын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан кинонуудаа оруулъя эсвэл гаднын компанитай хамтраад кино хийе. Нэг том киноны багахан хэсэг нь ч Монголд хийгдсэн байж болно.

Гaлзyy хyрд киноны нэг давхилт нь Мoнголын говьд хийгдэж болно. Энэ нь том зүйл юм. Бага багаар ахих хэрэгтэй. Засгийн газраас дэмжих болно.

Ардын хувьсгалын 101 жилийн ойгоор Баяр наадмаа дэлхийд сурталчилсан том арга хэмжээг Мoнголдоо хийе. Үүнд бэлтгэе. Мoнгол Улcын төpт ёсны бахархал, нүүдэлчин ахуй зэрэг өв соёлоо нарийн гаргасан Наадам хэмээх контентыг хийе. Энэ гурван зорилтыг тавья гэлээ. 

error: Content is protected !!