Хосууд хүүгийнхээ зургийг дэлгэлээ


Жүжигчин Г.Эрхэмбаяр, Э.Намуун нар хамтын амьдралаа эхлүүлээд анхны үрээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Хүүгийнхээ анхны зугаалгыг хийж салхинд гарсан аж.

Отгон хүү нь Г.Эрхэмбаярын 5 дахь, Намууны 3 дахь хүүхэд юм. Г.Эрхэмбаяр анхны эхнэрээсээ дөрвөн хүүхэдтэй. Ийнхүү хосууд бүл нэмж, бяцхан хүүгээ өлгийдөн авснаар аз жаргалаар бялхан буй гэнэ шүү.

Гар гараасаа атгасан мөчөөс эхлээд бидэнд алдах эрх үгүй болсон. Зөвхөн чи би биш бид гэх гэр бүл бий болсон. Үрсийнхээ баяр баяслаар услагдаж, итгэл найдвараар хурцлагдаж, хүсэл мөрөөдлөөр хөтлөгдөж амьдралын амтыг мэдэрч явна даа… Хүн болж төрсний утга учир бол 1 дүгээрт гэр бүл 2 дугаарт ажил, мэргэжил, карьер юм шүү. Амьдрал богинохон учраас бүхий л цаг мөчөө гэр бүлдээ зориулж байгаарай.

Энгэрээс минь хайр асгаруулсан энхрий үр минь. Гучин наснаас амьдрал эхэлдэг гэж зүгээр ч нэг хэлээгүй юм байна хэмээн жүжигчин бүсгүй хуучилсан юм.

error: Content is protected !!