Аса аваргын Ланд резорт олныг татав

Корона вирусын хөл хорионы улмаас нээлтээ хийж олныг хүлээж авч чадахгүй байгаа Аса аваргын Ланд резорт хүмүүс хүлээж авахаар хүлээсээр байгаа аж. Д.Дагвадорж аварга цахим хуудаснаа Энэ жил ковид19 тахалаас шалтгаалж төлөвлөж хийж байсан ажил маань бүтэн жилээр хойшлогдож байна.

Ирэх жил ирсэн гийчнийг ая тухтай сайхан амрааж алжаал тайлах үйлчилгээ үзүүлчих байх. Ирэх жил нээлтээ хийхээр боллоо.

Сайн сайхан цаг хурдан ирээсэй билээ гэж бичжээ. Орхон голын хөвөөнд ийм сайхан бүтээн байгуулалт өрнөнө гэж хэн санах билээ хэмээж байсан билээ.

Тэгвэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Орхон гол, Улаанбаатар хотоос 370 км-д орших тус амралтын газар нь сүндэрлэн буй гэрэл зураг нь сошиалд тархаж олны нүдийг хужирлаж байна.

error: Content is protected !!