Бүжигчин М.Бямбаагийн бяцхан гүнж

Зэрлэг цэцэгсийн хүлэмж уран сайхны киноны Яргуйн дүрээр олонд танигдсан бүжигчин М.Бямбаа нэгэн үе гялалзаж явсан дүр. Өдгөө хоёр охиноо өсгөөд ажлаасаа амсхийх болсон.

Бүжгийн урлагаар дамжуулан бүсгүй хүний гадаад, дотоод гоо үзэмжийг гайхуулдагт түүний үндсэн увидас, үзэсгэлэн оршдог биз. Нярайлсан ч өөрийн сайхан бие галбираа 108 мөргөлийн ач тусаар хэвээр авч үлдсэн гэдэг.

Түүний хоёр охин нь үе мултарсан насны зөрүүтэй мэндэлсэн. Амьдралынхаа ханиар Б.Найдансүрэн гэх даруухан, бизнесмен залууг сонгож сүр дуулиантай хуримаа хийсэн билээ.

Хөл хүнд байхдаа хуримаа хийж, бал сараа Солонгос улсад өнгөрүүлсэн Бямбаа охиноороо энгэрээ чимж явна. Хосуудын бяцхан гүнж том болжээ.

error: Content is protected !!