Урлагийн үлгэр жишээч олны танил хосууд /фото/

Монголын урлагт хамтдаа хүчин зүтгэж яваа олны танил хосуудыг энэ удаад онцлон хүргэж байна. Үеийнхэндээ хийгээд олонд үлгэр дуурайлал болдог сайхан хосууд бий. Тэдний заримыг нь энд дурдъя.

Sweetymotion хамтлагийн дуучин Ц.Сарнай, продюсер Б.Чинбат нар өдгөө 20 гаруй жилийн турш хамт байгаа, Монголын рок попын халуухан хосуудын нэг. Хайрын төлөө дуучин бүсгүй бяцхан элэгнээсээ ханьдаа өгч түүнийгээ аварсан. Хосууд хүү, охин хоёртой.

Жүжигчин Э.Ууганбаярын эхнэр түүнтэй мэргэжил нэгтэй бөгөөд тэд гурван хүүтэй. Түүний гэргийг Уянга гэдэг. Гэр бүлийнхээ төлөө мэргэжлээрээ ажиллаагүй маш олон жил болсон гэдэг ч хэд хэдэн кинонд дүр бүтээгээд амжсан.

Дуучин, жүжигчин С.Тэмүүжин болон түүний гэргий жүжигчин Г.Нарансолонго нар хамгийн сайхан хосуудын нэг гэддэг. Тэд нэг хүү, хоёр охинтой. Үеийн залуустаа үлгэр жишээ ч хосууд.

Жүжигчин Г.Алтаншагай ганц бие явахдаа өөртөө нэгэн амлалтыг өгчээ. Сэтгэлд нийцэх бүсгүй таарвал эр хүний 13 мэхээс ч илүүг хэрэглэж байгаад өөрийн болгоно хэмээсэн жүжигчин залуу энэ амлалтаа ч биелүүлсэн гэдэг. Тэрбээр сэтгүүлч н.Насанжаргалтай 2009 оноос эхлэн хамтын амьдралаа эхлүүлсэн. Хосууд одоо хоёр хүүтэй болсон билээ.

Дуучин П.Идэржавхлан, жүжигчин З.Онон нар оюутан цагаасаа хайрын романсаа эхлүүлсэн гэдэг. Өдгөө хосууд гурван хүүхэдтэй. Тэд хамтдаа 15 жилийг туулж яваа сайхан хосууд.

Дуучин О.Анхаа, Б.Халиун. Тэднийг хамтдаа хорвоог туул гэж учруулсан байх. Цаанаасаа нэр нь хүртэл салгаж биш хамтдаа чээжинд орж ирдэг сайхан хосууд. Тэд хамтдаа амьдраад бас л багагүй хугацаа өнгөрүүлж яваа. Хайр өөрөө гайхалтай тоглолтоо хийж үзэгчдийг уярааж байсан түүх хосуудад бий. Өдгөө гурван хүүгийн аав, ээж болцгоожээ.

error: Content is protected !!