П.Анужин: Гал тогооны ХУВЬСГАЛ

Улсын Их Хурлаас 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан.

Энэ хуулийн дагуу 2022 оны хичээлийн жилээс 1-6 дугаар ангийн сурагчдад сургууль дээр нь үдийн хоол өгдөг болох тул хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Байнгын хорооноос тус Ажлын хэсгийг гаргасан. 

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Анужин зориулалтын гал тогоотой сургуульд хуулийн хэрэгжилт ямар байх вэ, гал тогоогоо түрээсэлдэг сургуульд хуулийн хэрэгжилт ямар байх вэ гэдгийг харахын тулд олон дүр зураг бүхий сургуулиудыг сонгон ажиллажээ.  

Энэ талаар Анужин гишүүн бичихдээ, Сургуулийн хүүхдийн хоолоор бизнес хийж ашиг олдог боломж үгүй болно! Хүүхдийн хоолонд зориулагдсан 900 төгрөгний ихэнхийг ашиг болгон идэгсэд, хогон хүнс шахагсад, хүүхдийг ашиг болгон харагсад, хоолыг хoр болгон хувиргагчдад боломж өгөхгүй cайн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

Амаргүй сорилтуудтай тулж байна. Хийж гүйцэтгэх, ухуулж ойлгуулах ажил ч асар их байна. Зүтгэж байна, сайн шийдлүүд ч гарч байна. 20 жилийн өмнө гал тогооны хувьсгалыг өөрийн гэртээ хийсээн, хаяагаа тэлж олон нөхөддөө нөлөөлсөн.

Хувийн мундаг сургууль цэцэрлэгийг ч өөрчилсөн. Хариуд нь бүгд эрүүлжсэн. Өдөр тутмын шийдэх, бодох, хөөцөлдөх, оролцох шаардлагатай ажлуудынхаа хажуугаар сошиал мэдээ сэлтэндээ цаг зарж амжихгүй байна. Хийж бүтээчихсэн байхад хэлэх өдөр олдох биз ээ! гэжээ.

error: Content is protected !!