Жүжигчин Д.Ганцэцэгийн ядаргаа тайлагдаж, бэлтгэлдээ оржээ

Драмын театраас ажлын гараагаа эхэлж олны хүндлэлийг хүлээсэн авьяаслаг жүжигчин болсон Д.Ганцэцэг Ододтой бүжиглэе шоуг чимж буй. Дасгал хөдөлгөөн хүний амьдралд хэрхэн өөрчлөлтийг авчирдаг болохыг тэрбээр харуулж яваа.

Жүжиглэх ур чадварын хувьд эмэгтэй жүжигчдээ хол хаясан авьяаслаг нэгэн. Бүжгийн урлагт үүнийгээ ч басхүү шингээж, үзэгчдийг уярааж, дурлуулж байгаа билээ. Түүний алтан партнёр Master dance бүжгийн клубын багш дасгалжуулагч Ч.Анхбаяр. Улсын аварга шалгаруулах стандарт бүжгийн хосын төрлийн 4 удаагийн аварга залуу.

Д.Ганцэцэг ядаргаанд орж дусал, витаминаар эрч хүчээ сэлбээд өдгөө хэдийнээ бүжгийн бэлтгэлдээ шамдан яваа гэнэ. Түүнийг дэмжиж буй фэнүүдийн төлөөлөл нь бэлэг хүртэл илгээсэн удаатай.

Бүжгийн урлагийг хөгжүүлэхээр зүтгэж буй Монголынхоо үе үеийн бүжигчдэд талархаж байна. Энэ шоунд орсон гол зорилгуудын минь нэг бол авьяас билэгтэй хийж бүтээсэн нь дуусашгүй ундарч байдаг ч далд оршиж хүмүүст төдийлөн танигддаггүй энэ л хүмүүсийг олонд таниулж алдаршуулах юм шүү дээ… Бүжиг хэмээх яруу тансаг, үзэсгэлэнтэй, гоо зүйн асар өндөр боловсрол олгох урлагийн төрлөөр хичээллэж, энэ урлагийг хөгжүүлж буй хүн бүхнийг бахдаж байгаарай.

Амьдралд сайн сайхан, эерэг зүйлс үргэлж дүүрэн байдаг шүү дээ хэмээн жүжигчин Д.Ганцэцэг постолжээ. Түүнд уншигчдынхаа өмнөөс финалын шатанд нь амжилт хүсье.

error: Content is protected !!