И.Одончимэг хайраа олж тусдаа гарсан охиноо их санах болжээ

Дунд үеийн эмэгтэй жүжигчидийн хамгийн том төлөөлөл, цаг хугацаа өнгөрөх бүр улам л үнэ цэнэ нь өсөх болсон МУГЖ И.Одончимэгийг бид андахгүй танина. Дөрвөн хүүхэдтэй айлын бага охин болон мэндэлсэн тэрбээр эрх охин байсан гэдэг.

Драмын театраас дөрвөн сартай жирэмсэн байхдаа хөөгдөж байсан тухайгаа Намайг дөрвөн сартай жирэмсэн байхад театрын удирдлагууд Фестивальд явах гэж байхад жирэмсэлээ. Хүүхдээ авахуул гэхээр нь би Урлаг миний толгойг түшихгүй. Миний хүүхэд түшинэ гэж хэлээд театраас халагдаж байлаа гэж дурссан байдаг.

Одноо том охин З.Номундарийнхаа аав Зоригтоос салаад арав гаруй жил ганц бие явсаны эцэст өөрөөсөө 14 насаар дүү жүжигчин Т.Бархүүтэй ханилж Сүндари охиноо төрүүлсэн. Хосууд өдгөө ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн сайхан гэр бүл болсон билээ.

Том охин З.Номундарь үеийнхээ мэргэжил нэгт залуутай үерхэж байгаад Гүнж охиноо төрүүлсэн. Гэвч залуу хосуудын амьдрал цааш удаан үргэлжлээгүй. Тэгвэл тэрбээр өөрийг нь хайрлах жинхэнэ хайртай учирч тусдаа амьдрах болжээ. Гавьяат жүжигчин Одноо том охиноо санаад байдаг боллоо хэмээв.

error: Content is protected !!