С.Төгс охиноо загварт урвуулах гээд амжилт олохгүй нь ээ

Загвар өмсөгч С.Төгс анхны амьдралаа Ээгий гэх модель залуутай эхлүүлсэн. Тэдний хайр удаан үргэлжлээгүй. Охиноо ганцаараа өсгөж явсан загвар өмсөгч бүсгүй сүүлийн жилүүдэд эх орондоо амьдрах болсон. Мөн өөрийн төгс хайрын эзнээр Чингүүн гэх бүжигчин залууг сонгосон билээ.

Түүний охин Э.Сийлэн хэдийнэ 8 нас хүрчээ. Тэрбээр ээжтэйгээ хамт рекламны зураг авалтад оролцож байсан удаатай.

Гэвч түүнд энэ удаагийн зураг авалт таалагдаагүй бөгөөд ихээхэн шантарсан байна. С.Төгсөө охиноо анхнаас нь зөвшөөрүүлэх гэж гуйж панаалдаж байгаад зөвшөөрүүлсэн аж. Ийшээ хар, ингэ тэг гээд байгаад нь ихээхэн бухимдаж дургүйцсээр арайхийж зураг авалтаа дуусгасан байна.

Ийн Сийлэн охин дахиж хэзээ ч зураг авалтад орохгүй гэдгээ ээждээ ширүүхэн хэлсэн гэнэ. Аав, ээж нь загвар өмсөгч гээд хүүхдийг xvчилж болохгvй хойно одоо яая гэхэв.

error: Content is protected !!