Жүжигчин Х.Отгонтунгалагийн өмнөх ба одоогийн төрх /фото/

Хооронд адилхан олны танил хүмүүс мэр сэр бий. Тэдний нэг нь жүжигчин Х.Отгонтунгалаг бүжигчин М.Бямбаа нар. Үзэгчид тэднийг ялгадаггүй гэнэ лээ.

Х.Отгонтунгалагийн хувьд Д.Жигжидийн нэрэмжит кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Шинэ үе продакшны жүжигчин болсон билээ. Өдгөөг хүртэл продакшндаа үнэнчээр хүчин зүтгэж яваа.

Тэрбээр заяаны ханиараа мэргэжил нэгт үеийн залууг сонгосон. Түүний нөхрийг Г.Баярхүү гэдэг. Харанхуй хад, Луйвар зэрэг дэлгэцийн бүтээлээрээ олонд танигдаж яваа.

Бид 2 анх жижиг өрөөгөө хамаг гоёоороо тохижуулаад л жижиг өрөөндөө тусдаа гарсан. Дараа нь 2 өрөө байр түрээслээд 1 жилийг ардаа үдсэн. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад байр авахаар шийдсэн. Шууд авчихаж чадахгүй болохоор зээл энэ тэр хөөцөлдөж явсаар 2018 онд байранд орсон. Шат шатаар зорилго тавиад түүндээ хүрж явсаар өөрсдийн гэсэн орон байртай болсондооо үнэхээр их баярладаг хэмээн жүжигчин бүсгүй хэвлэлд өгсөн ярицлагадаа дурдаж байжээ.

Өдгөө хосууд хоёр хүүхдийн ээж, аав болцгоосон. Х.Отгонтунгалаг, Хүүхэд гэдэг бол цав цагаан цаас гэж хүмүүс ярихад хэнэггүйхэн өнгөрөөдөг байжээ. Харин энэ үгийн үнэ цэнийг өөрөө үртэй болоод л мэдэрсэн юм даа. Алаг хонгор үрс минь бидний ирээдүй харин эцэг эхчүүд бид хүүхдийнхээ толь байдаг юм билээ.

Том болох тусам гадна төрхөөрөө адилхан байсан бол дотоод сэтгэл үзэл бодол, биеэ авч яваа байдлаараа ч яг би болж байгаааг анзаарсан юм. Тэр үеэс л эхлэн би өөрөө өөрийгөө цэгнэж эхэлсэн дээ.

Хүүхдийнхээ хажууд биеэ зөв авч явж, үг үйлдлээ цэгнэн хүүхэддээ зөв үлгэр дуриалал болохыг хичээдэг болсон. Зөв хүн хүмүүжүүлэх нь эцэг эхчүүд бидний эрхэм үүрэг гэв.

error: Content is protected !!