Жүжигчин О.Дөлгөөн, Тэмкатай овог нэг гэнэ


Ижил нэртэй олны танил хүмүүс их. Харин овог ижил хүмүүс байдаг л гэнэ шүү. Тухайлбал, олноо хөөрхөн О.Дөлгөөн гэгддэг жүжигчин бүсгүй Тэмкатай овог ижил аж.

Одхүүгийн Дөлгөөн, Одхүүгийн Тэмүүжин ёстой сонин байгаа биз хэмээн овог ижлээ мэдсэн тэд гайхав. Аавуудын нэр нь адилхан. Тэдний мэргэжил нэг гээд гайхаж суугаа бололтой.

Өнөөдөр жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байгаа юм. Ийн тэрбээр 36 нас хүрлээ. Жүжигчин бүсгүй сүүлийн үед уран бүтээлдээ орсон бөгөөд басхүү фэйшн дэлгүүрийн нүүр царай болжээ.

АНУ-д боловсрол мэдлэгээ дээшлүүлээд ирсэн түүнээс үзэгчид сайхан дэлгэцийн бүтээл хүлээж суугаа гэнэ. Түүнчлэн залууст өөрийн подкастаа хүргэх болсон.

error: Content is protected !!