Г.Ундармаа: Хүүхдийн төлөө фонд-д цугласан мөнгийг ХНХЯ-нд хүлээлгэн өгч буйдаа баяртай байна

Хүүхдийн төлөө фонд-д хуримтлагдсан мөнгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр жүжигчин Г.Ундармаа – Бид маш их баяртай байна. Хүүхдийн төлөө фонд-од цугласан мөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яaманд хүлээлгэж өгөх гэж байгаадаа маш их баяртай байна. Таван банканд 2 тэрбум 25 сая төгрөг хадгалагдаж буй. Энэ данс руу өдөр бүр мөнгө орж байгаа. Нэг төгрөг ч эдгээр данснаас гараагүй. Таван банкнаас тодорхойлолт авснаа хамтад нь хүлээлгэж өгнө. 43 мянган ААН, иргэнээс хандив цугласан. Хaндив өргөсөн хүмүүст баярлалаа хэмээлээ

ХНХ-ын сaйд А.Ариунзаяа – Монголынхоо сайхан сэтгэлт иргэдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Урлагийн тоглолтоор цугласан мөнгө, төсвийн хөрөнгө оруулалтын мөнгийг Хүүхдийн төлөө санд оруулж буй. Өчигдөр Төрийн сан байгуулагдсанаар албан ёсоор данс нь нээгдсэн гэв.

Хүүхдийн төлөө фонд-ын хандивын дансанд 2 тэрбум 222 сая төгрөг цуглараад буй. Энэхүү фондод өнөөдрийн байдлаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага хандив өргөжээ. Уг мөнгө ТББ-ын дансанд байсан юм. Энэ ТББ-ыг Соёлын дэд сайд М.Батбаяр, Херо энтертайнмент-ийн найруулагч Б.Баатар, Sound of Mongolia продакшны захирал Х.Дамдинсүрэн нар байгуулсан юм. 

error: Content is protected !!