Л.Энх-Амгаланд xaлдcaн этгээд УИX-ын 2020 оны coнгуульд түүнтэй бие даан өpсөлдөж байжээ

УИX, Зaсгийн Гaзрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны caйд Л.Энх-Амгалан өчигдөр 17:40 цагийн орчимд xaлдлагад өpтcөн билээ. Тодруулбал Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны гадаа явж байхад нь түүн рүү иргэн Д.Совд xyтгaтай дaйрч, нvдний шилийг нь эвдэн, нүүpэнд нь rэмтэл yчруулсан юм.

 Д.Совд нь  сурагчдад вакцин хийхийг эcэргүүцэн буй гэх бөгөөд тэрээр УИX-н 2020 оны сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж, Л.Энх-Амгалантай өpсөлдөж байсан гэнэ. Иргэн Д.Совдод цaгдаагийн бaйгууллага xэрэг үүcгэн шaлгаж эхэлжээ.

Тэгвэл уг асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэл гаргаж, өөрийн сошиал хуудсандаа дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр Насанд хүрээгүй хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлье.Монгол Улсын засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохын мэдэгдэж байна. Мөн энэ сэдвээр далимдуулж миний aмь нacанд xaлдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна гэжээ.

Д.Совд: 16,17 настай ЭЕШ өгөх гэж байгаа хүүхдүүдэд хүчээр вакцин хийж байна

Иргэн Д.Совд дээрх үйлдлийг гаргахын өмнө хэвлэлд дараах ярилцлагыг өгч байжээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд 18 наас доош насны хүүхдүүдэд вакцин хийх асуудал нь судалгааныхаа түвшинд явагдаж байгаа. Манай Монгол улсын тухайд бол ийм төрлийн вакциныг 18 нас хүрээгүй хүүхдэд хийх нь албажаагүй байгаа юм. Гэтэл 18 -аас доош насны элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаа 16,17той хүүхдүүдэд вакцин хийж байгааг иргэн  Совд мэдээллэсэн байна.

-18 наснаас доош насны хүүхдүүдэд вакцин хийгээд байгааг та яаж мэдсэн бэ? 

-фейсбүүкээс БГД-ын боловсролын хэлтэсээс БГД-т байгаа сургуулиудын элсэлтийн ерөнхиий шалгалт өгч байгаа сурагчдад хэдэн цагаас вакцинд хамрагдах вэ гэдэг мэдээлэлийг харсан  байсан. Энэ мэдээллийг хараад тийм шийдвэр гарчихсан юм байхдаа гээд бодсон. Боловсролын яаманд би өөөрөө 8-13 оны хооронд ажиллаж  байсан учираас боловролын яамны холбогдох мэргэжилтэнгээс асуусан чинь ийм төрлийн шийдвэр бол гараагүй гэж хэлсэн. Тэгээд хүүхдэд хийлгээд байгаа юмуу гэдэг талаар бас эрүүл мэндийн яамнаас бас асуулаа. Эрүүл мэндийн яамнаас ч бас ийм зөвшөөрөл өгөөгүй ээ гэсэн. Тэгээд би гэрийнхээ ойролцоох 15-р сургууль болон 52-р сургуулиуд дээр яваад үзлээл дээ. Тэгтэл элсэлтйн ерөнхий шалгалт өгч байгаа 18-наснаас доош насны 16,17 настай хүүхдүүд зөндөө байна.

Өөрөөр хэлбэл Монгол улсдаа ЭМЯ , УОК хүлээн зөвшөөрөөгүй байхад элсэлтйн ерөнхий шалгалт гэдгээр шахаж хүүхдүүдийг сайн дураар хамрагдаж болно гэдэг ийм байдлаар эцэг эхчүүдэд мэдээлэл өгчихсөн байна. Гэхдээ эцэг эхчүүд нь зөвшөөрөөд хийлгэж байгаа юу мэдэхгүй байна. Би сая 5 хүүхэдтэй уулзлаа 2-нь 17 настай 3-нь 18 хүрэх гэж байгаа хүүхдүүд байна. Өөрөөр хэлбэл 2003 оноос хойш төрсөн хүүхдүүд болно гэдгээр энд тарьж байна. гэвч энэ бол эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөөгүй дэлхийн эрүүл мэндийн яам зөвшөөрөөгүй хятад вакцин шүү дээ. Зөвшөөрөөгүй байхад томчууд нь хийлгэчихсэн шүү дээ. Тэгтэл дэлхийн эрүүл мэндийн яамнаас хүүхдэд тарьж болно гэсэн зөвшөөрөл нэг ч гараагүй байхад  элсэлтйн шалгалт өгч байгаа хүүхдүүдийг  вакцинд хамруулж байна. Энийг хэн зөвшөөрөөд байна вэ гээд Боловсролын яамны холбогдох мэргэжилтэн нийслэлийн боловсролын газрын төрийн захиргааны дарга Мөнхбилэг гэх хүнтэй холбогдсон чинь эцэг эх нь зөвшөөрөл өгөх юм бол тариа хийж болно гэж хэлж байсан. Энэ хаанаас гарчихсан шйидвэр юм бэ? гээд гайхаад иргэн хүнийхээ хувьд ингээд явж байна.

-БГД-ын боловсролын хэлтэс гэж байна. энэ ямар бичиг цаас учиртай юм бол? 

-Энэ бичиг дээр нийт хороонууд дээр, болон цэцэрлэг сургуулиуд дээр хэрхэн вакцинд хамрагдах вэ гээд бичиг гарчихсан байна. Нийтдээ 1350 хүүхэдийг вакцинд хамруулна гэсэн бичиг байна. Үүн дээр 15,16,17 настай хүүхдүүдэд 5 сарын 27-ны өдрөөс эхлэн файзер вакцин хийнэ. 5 сарын 28,29-ны өдрүүдэд вероселл вакцин хийнэ. Сургуулийн удирдлагууд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчд заасан хугацаанд вакцинд бүрэн хамрдана уу гэсэн байгаа нь Боловсролын газраас чиглэл өгчихсөн байгаа юм. Хамгийн гол пнь сургаълтын менежерүүд нь ЭЕШ өгч байгаа хүүхдүүд бол заавал вакцинд хамрагдана гэсэн хариу өгсөн. Хаанаас хий гэсэн юм бэ гэтэл нийслэлээс болон яамнаас хэлсэн тиймээс вакциндаа хамрагдах гээд явж байна гэсэн. зарим хүүхдүүд бүр 5 сарын 3-нд хийлгэсэн гэсэн 17 настай хүүхэд ч байна.

Тэгхээр энэ асуудал ямар учираас хийж байна вэ? УОК зөвшөөрсөн юм уу? Монгол хүүхдүүд чинь туршилтыйн туулай биш шүү дээ.  Хамгийн ноцтой асуудал шүүъ дээ. Ирээдүйд гарах хор уршиг днь ямар вэ гэдгийг мэдэхгүй. Гадуур маш айхтар мэдээллүүд гарах юм байна шүү дээ. Жишээ нь : Завханд нас барлаа гэж байна. Налайхад бас нас баралт гарлаа гэж байна. Нялх биетэй эх хүн хүртэл нас барлаа гэсэн. Тэгэхээр хүүхдүүдэд гэдгийг хэн зөвшөөрсөн юм бэ? Энийг боловсролын яамны Сайд Энх-Амгалангаас асуумаар байна? УОК болон ЭМЯ-ний мэдээлэлд хүүхдүүдэд вакцин хийлгэнэ гэсэн мэдээлэл  байхгүй байна. Тиймээс хамгийн гол нь хаанаас хэний шийдвэрээр вакцин хийлгэх шийдвэр өгөөд байна гэдгийг асуумаар байна. Энийг тариулж байгаа гэдгийг  эцэг эхчүүд  мэдэж байна уу? мөн хүүхдэд вакцин тариулж болох  уу  гэдэг тал дээр эцэг эхчүүд хяналтаа тавихгүй бол вакцины асуудал нилээдгүй хяналтгүй явж байна.

67-р сургууль дээр вакцин хийж байгаа эмч: 17 нас хүрээгүй хүүхдэд огт вакцин хийгэхгүй байгаа. 18 нас хүрхсэн хүүхдүүдэд бол хийж байгаа. Харин 18 нас хүрэх гэж байгаа сар нь гүйцээгүй хүүхдүүдийн эцэг эхээс зөвшөөрлийг нь аваад хийж байгаа гэлээ.

error: Content is protected !!