Топ модель Одгэрэл хамтлагт дуулдаг байжээ

Монголын загварт Мөнхийн гэх тодотголыг зүүснээсээ хойш улам ч залуужаад авсан топ Э.Одгэрэл Каринти-14 шоу нэвтрүүлэгт оролцож Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хамгийн анх дуулж олон нийтийн хүрээл болгосон Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би гэсэн уран бүтээлийг амьд хөгжимтэй тун эвлэгхэн дуулж байсныг санаж байгаа байх.

Э.Одгэрэл микрт бага насаа өнгөрүүлсэн, 7 хүүхэдтэй өнөр бүлийн отгон охин. Багадаа бүжиглэх дуртай, хичээлдээ явах дургүй охин байснаа нэгэнтээ дурссан удаатай. Дунд сургуулиа дүүргэчихээд тухайн үеийнхний нийтлэг жишгээр ажилчин ангийн эгнээнд тэр шилжив. Ер нь ажиглахад алтан үеийн мисс, загвар өмсөгчдийн ихэнх нь ажилчны эгнээнээс алдрын оргил өөд алхсан байдаг.

Нэгэн ярилцлагадаа өөрийнхөө дуу хоолойны өнгөнд дургүй хэмээн ярьж байсан тэрбээр Өөрийнхөө хоолойнд дургүй, яаж дуугараад байгаагаа ч ойлгодоггүй гэж ярьж байв.

Гэтэл олон жилийн өмнө буюу хүүхэд ахуй насандаа тэрбээр Найрамдал нэртэй хамтлагт дуучин явсан гэнэ.

Хоолойн чадал сайн ч бай, муу ч бай дуу дуулдаг хүн нялцгар ярина гэж байхгүй. Тэгэхээр топын энэ өнгө аяс олдмол эд бололтой юм. Бас тэрбээр хааяадаа шүлэг тэрлэчихдэг, тэрүүхэндээ лут найрагч гэнэ шүү.

error: Content is protected !!