Ж.Амарзаяа: Дотуур хувцсаа хүртэл нөхрөөрөө угаалгаад жаргалтай амьдарч байвал тэнгэрийн хүн байна. Миний хувьд өөр

Жүжигчин Ж.Амарзаяа түүнийг 37-р Точка киноны Долгорын дүрээр илүүтэй мэддэг.

Тэрээр нэрт удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжавын охин, G энтертайнмент-ын Д.Ганболдын эхнэр, Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн багш гэдэг.

Түний нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагын хэсгээс хүргэе. Олон хүнд сургамж болох байх.


-Гэхдээ тэгж амьдрахдаа зовдоггүй бол хамаагүй тийм ээ?
-Дотуур хувцсаа хүртэл нөхрөөрөө угаалгаад жаргалтай амьдарч байвал тэнгэрийн хүн байна. Миний хувьд өөр. Намайг ингээд хэлэхээр эсэргүүцэх хүн гарна л даа. Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл нь амнаас гарах авиа. Эмэгтэй хүмүүс хүртэл хараал хэлдэг болж. Хүүхдүүд сонсч байгаа шүү дээ.


Манай нийгэм чамд сонин санагдахгүй байна уу. Эр, эмгүй нэгнийгээ муухай үгээр хараана. Миний эхнэр гээд нэгэндээ нандин хандана гэдэг өөр шүү дээ
Манай нөхөр намайг харааж байгаагүй, би бас нөхөртөө тийм муухай үг хэлдэггүй. Тэгэхээр манай гэрт хараал хэлдэг хүн байхгүй, баттай хэлнэ. Жижиг харагдаж болох ч тэр их чухал.
-Хүүхдийнхээ хажууд зөв хүн байж, хэлж ярьж зөвлөдөг хэрнээ хотын бөглөрөлд машинаа бариад явж байхдаа хамаг хараалаа урсгадаг. Хүүхдээ дэргэдээ сууж байгааг мартталаа бухимддаг. Тэгэхээр бид ийм олон төрлийн масктай юм уу?

-Бид бүгд дотроо олон дүртэй. Хүн хүнд тааруулж тэр дүрээ үзүүлдэг. Маск дотроо амьдардаг. Дандаа нэг хэвэнд цутгасан шиг байхгүй л дээ. Өт хүртэл хатгуулаад арвалздаг болохоор хүн ч бас бухимдана
Хүүхдийнхээ дэргэд хараал хэлж, нэгэндээ хүндэтгэлгүй хандах бол өөр асуудал шүү.
-Бүгд төгс биш болохоор адилхан л сурч яваа л даа. Аав, ээж болж хүүхдээ өсгөнгөө өөрийгөө ч хүмүүжүүлдэг байх…


-Би таван жил багшилчихсан болохоор ам түргэнтэй. Гудамжаар явж байхдаа буруу юм хийж байгаа хүүхэд харвал “Хүүе,хаая” гэчих гээд байдаг. Гэтэл өнөөгийн эцэг эхчүүд хүүхдэдээ өөрөө л үг хэлэхээс биш бусдаар үг хэлүүлэх дургүй болжээ. Тэр хамгийн буруу. Зөвхөн чамайг сонсч байгаа хүүхэд дараа нь нийгэмшиж чадахгүй, хүний үг хүлээн авахгүй. Яадаг юм бэ, эмээ өвөө нар үг хэлж л байг.

Биднийг бага байхад гудамжинд, хэний ч хамаагүй эмээ, өвөө л хүмүүжүүлж байсан. Энэ Жамсранжавын охин, тэглээ. Битгий ингэж бай” гээд л хэлнэ. Эсвэл Миний хүү… гээд надтай яриад ухааруулдаг байсан.
Эцэг эхчүүд танихгүй ч хамаагүй ахмад хүнийг хүндэтгэдэг, тэр хүнийг сонсоод үгийг нь дуулдаг болгож хүүхдээ хүмүүжүүлээсэй.
Авах гээхийн ухаанаар хандаарай гэж үү?

-Тийм. Монгол хүн ухаантай шүү дээ. Нас ахисан ухаалаг хүний үг хүүхдийн хүмүүжилд тустай.

error: Content is protected !!