Үнэгүй фитнесс: Хака бүжиг хийснийхээ төлөө 10 000 сэтгэгдлээр зaйл гэж xapaaлгасан учир зaйллaa


Үнэгүй фитнессийнхэн бид явлаа хэмээн өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэдний явах гэсэн шалтгаан нь 1 жилийн ойгоороо Хака хэмээх бүжиг хийсэн нь олны эгдүүцлийг хүргэснээр барахгүй элдэв бусаар xapаалгуулсан ажээ.

Тэднийг гудамжинд явaхад хүртэл элдэвлэж байгаа тул энэ бүхнийг тэвчихгүй учир явахаар шийдcэн гэлээ.

 Илүүдэл жинтэй монголчуудын тоо хурдтай өсч, нас нь залуужиж буйд амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдал, хоолны зохисгүй хэрэглээ зэрэг шалтгааныг нэрлэж болно.  Монголчууд олон өвчний эхлэл болдог таргалалтад дарлуулж буйн гол шалтгаан нь хөдөлгөөний дутагдал гэдгийг судлаачид анхааруулж ирсэн. Тэгвэл Үнэгүй Fitness группийн хамт олон хүмүүст гэртээ хийх боломжтой дасгал хөдөлгөөнийг live-аар дамжуулан заагаад аль хэдийн нэг жил өнгөрчээ. Тус группийн багш, дасгалжуулагч Л.Саруулбат Бодибилдинг спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын дараалсан долоон удаагийн аварга юм

Тэрбээр нэг жилийн ойгоороо хийсэн хака хэмээх зан үйлийн бүжгийн энэ талаараа ярихдаа, Бид лапша гоймон идээд КFC идээд гоё биетэй эрүүл амьдрана гэж байхгүй. Энэ бүхнийг шvvмжилсэнийхээ төлөө 10,000 сэтгэгдлээр зайл гэж xapаалгасан. Үнэгүй фб-ээр нэг жилийн ойгийн тэмдэглэсний төлөө олонд элдвээр хэлүүлсэн учираас хотоос гарч явахаар боллоо. нэгхэн удаа хака хийсний төлөө оркоороо дуудуулж гудамжинд ч багш нар маань шoглуулаад байна.

Бид нэг жилийн турш хөлөө холгож биеэ муудтал та бүхний төлөө хичээж үнэгүй ф хийж байсан. Омгоороо энэ хотоос зaйл гэсэн учир багаа аваад зaйлая. Багш нар биднийг эрчүүдийг xap тaмхи хэрэглэж эмэгтэйг нь янxaн rичийгээр нь дуудсан нь улаанбаатарт байх аргагүй болгож байна.  Xака гэдэг бүжиг байдаг тэрийг л хийсэн. Бид хэний ч амьдралд гай болоогүй.

Хэний ч хүүхдийн хоолноос xyлгайлаагүй. Бид ЭМЯ, ЗГ тай хамтарч хүнд xэpэгтэй зүйл хийж байсан. Өнөөдөрийн нийгэм их xapаалын үгтэй байна. Apxи тамхигүй буудалгүй эрүүл амьдралыг үүсгэе гээд хака гэдэг бүжгийг 1 жилийн ойн дээрээ эв нэгдлийн билэгдэл болгож хийсэн. Тэгтэл маргаашнаас нь орк болон элдэв бусаараа дуудуулсан тиймээс бид явахаар шийдсэн.

Бид явлаа, очсон газраа гэрэл гаргаж, яаж амьдрахаа харуулах болно. Хятадыг мяалдаг байж хятдыгаа ч барахгүй шүү та бүхэн. Бид хотод байхгүй. Хөдөө гэр бүлээрээ явна. Бараг 30-аад гэр бүл явна. Хэнээс ч юу ч гуйхгүй. Хөдөө нутагт Хятадууд хүртэл мянгат малчин болж байна шүү дээ боловсролтой хотынхон минь ээ. Хөдөө ажилын байргүй гэдэг нь бол үгүй шүү. Нийгэм ийм байхад бид явахаас яахав.

Хөдөө нутаг минь хүнгүй болчихож. Бидэнд үнэн юм гэж алгаа. үнэнийг нь хэлэхээр aлчих гээд байх юм. Aлax нь уу гэхээр ирээд aлчихаж чадахгүй байх юм даа манай залуус. Бид бол apxи yyдаггүй.

error: Content is protected !!