Т.Доржханд гишүүн хагацахын билэгдэлтэй ташуур өгөв үү

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан аваад буй Д.Энхбатад их хурлын гишүүн Доржханд ташуур бэлэглэв.

Нам, эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн дарааллаараа нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан юм. Хамгийн сүүлд үнэмлэхээ авсан Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Т.Доржханд ажиллахаар болжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар СЕХ-ноос нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулахдаа тухайн нэр дэвшигчийн сонгуулийн ерөнхий менежерт мөн адил үнэмлэхийг нь гардуулна хэмээн заажээ. Энэ дагуу УИХ-ын гишүүн Д.Доржханд ерөнхий менежерийн үнэмлэхээ гардан авав. Үүний дараа тэд олон нийтэд хандсан уулзалтаа хийлээ. Энэ үеэрээ Д.Энхбатад ташууг бэлэглэсэн юм. Ташуурыг Монголчууд Ханилъя гэвэл хазаар. Хагацъя гэвэл ташуур гэдэг хэмээн олон нийтэд шүүмжлээд эхэллээ.

error: Content is protected !!