Модель Ө.Содгэрэлийн 30 жилийн өмнөх төрх

Хамгийн анх шампунийн рекламаар олноо танигдсан модель Ө.Содгэрэл дэлхийн 11 оронд үйл ажиллагаа явуулдаг загварын BURO 247 сайтын  Монгол дахь салбарыг хариуцсан захирал. Цагтаа топ Д.Болормаатай хамт шампунь рекламдахад түүний сайхныг л гайхав шүү дээ. Үзэсгэлэнтэй монголжин төрх, төлөв даруу байдлаараа гайхуулдаг тэрбээр УИХ-ын гишүүн асан М.Зоригтын ууган хүүгийн галыг манах гэргий болсон.

Угийн даруу хүн айл гэрийн эзэгтэй болоод бүр ч таг чиг болж Америкт ажиллаж амьдарч байгаад сүүлийн жилүүдэд эх орондоо төвхнөөд буй. Тэрбээр одоогоос 30 жилийн өмнөх төрхөө олонд сонирхуулав.

Онц сурдаг, оны шилдэг сурагч болж байжээ. Одоо модель маань 38 настай. Багасаа сэргэлэн цовоо, гадаадад хэлд сайн охин байсан гэнэ шүү.

Нийгмийн идэхтэй, зохион байгуулалттай охин харин одоо монголын хамгийн тансаг, тав тухтай ажлын байрыг бий болгож үеийнхээ бүсгүйчүүдийг манлайлж яваа. Хэзээнээсээ л дэгжин, цэвэрч Ө.Содгэрэл том болсон ч эл зангаа орхиогүй байна.

error: Content is protected !!