Г.Баасан: Б.Батцэцэг сайд дээрэмдсэн 592 сая төгрөгөө буцааж төл, эсвэл огцор!

Ахмад ба Ваучер 

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлагаар уул уурхайн баялагаас 2020.02 сард 228.574 ахмад настны 6 сая хүртлэх зээлийг тэглэх, 2021.05.21-нээс 1 сая төгрөг хүрэхгүй зээлтэй 43.892 ахмад настан, тэтгэврийн зээлгүй 194.101 ахмадуудад 216 тэрбум төгрөгийг зарцуулах үйл ажиллагааг шуурхай шийдвэрлэсэнд нийт ахмад настнууд баярласнаа илэрхийлж байна.Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг авсан Эрдэнэс силвер ресурс ХХК 2019.05.22-нд байгуулагдсан Эрдэнэс монгол ХХК-ны охин компани бөгөөд богино хугацаанд өндөр настны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны, цэргийн, хөдөлмөрийн чадвараа алдсаны гэсэн 5 төрлийн тэтгэврийн ахмадуудыг хамруулан санхүүгийн таатай нөхцлийг бүрдүүллээ.

Дээрх хуулийг 2020.01 сард хууль батлахдаа 6 сая хүртлэх зээлийг тэглэснээс бусад ахмадуудад 2020.05 сард үнэт цаас тарааж, 2021.05 сард үнэт цаасаар аль ч банкнаас мөнгө болгон авахаар зохицуулсан байна.

АНХААР: 

1. Улсаас нэг ч төгрөг аваагүй уул уурхайн охин компани-улсын эрдэнэсийн санд 53,1 тонн алт нэмэрлэсэн-8 сарын хугацаанд 6 сая хүртлэх зээлийг тэглэсэн-1 жил 3 сарын хугацаанд зээлгүй, 1 сая хүртлэх зээлтэй ахмадуудын асуудлыг шийдвэрлэлээ

2. Ваучер -2020.05 сард тараахаар, 2021.05 сард мөнгө болон хувиргахаар хуульчилсан. Харин Батцэцэг сайд НДС-тай хамтран тендергүйгээр 592 сая төгрөг завшиж хонжоо гарган залгилаа. Ахмадын нэр барьсан 592 сая төгрөгийн дээрмийг эрс эсэргүүцэж байна. ЗГ-аас Батцэцэг сайдыг огцруулж, 592 саяыг улсын төсөвт тушаалгаж, баримтыг нийтэд мэдээлэхийг шаардаж байна.

3. Богино хугацаанд охин компани үр дүнтэй ажиллаж, Монгол хүн баялагаа өөртөө наах боломж байгааг нотоллоо. Тэгвэл Оюу толгой Эрдэнэт Таван толгой Эрдэнэс монгол Хөшөөт Хармагтай зэрэг том уурхайн ашиг зөвхөн эрх мэдэлтнүүдийн хонжоо болсоор байх уу Монголчууд аа  

Монголын ахмадын чөлөөт холбоо

2021.05.25

ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.МӨНХБАЯР ТАНАА

Хүсэлт гаргах тухай

МАЧХ нь ахмад настнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий нийгэмд үйлчилдэг ТББ бөгөөд 2005 онд анх тэтгэврийн зээлийн асуудлыг судалж, зүй зохистой харилцаанд оруулах, хуульчлан зохицуулах санал санаачлагыг нийгэмд дэвшүулж, шат дараалсан тэмцэл өрнүүлж, банкуудтай хамтын ажиллагааны уулзалт ярилцлага зохион байгуулж. ЗГ-т шаардлага тавьж ажилласан ба 21 аймаг, 270 гаруй сумдад салбараа зохион байгуулан ажилладаг байгууллага юм.Монгол улсын тэтгэврийн насны иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн өрийн асуудалд МУ-ын Ерөнхийлөгч онцгойлон анхаарч байгалийн баялгийн өгөөжөөр 2020 оны 02 дугаар сард 6 сая хүртэлх зээлийг төрөөс нэг удаа тэглэхээр хуульчлан шийдвэрлэх ажилд танай компани хүлээсэн үүргээ хариуцлагатай, түргэн шуурхай, ажил хэрэгч хэрэгжүүлсэнд нийт ахмад настнуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Тэтгэвэр барьцаалсан зээлгүй болон нэг сая хүрэхгүй төгрөгийн зээлтэй ахмад настнуудад олгох нэг сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэх 216,2 тэрбум төгрөг бэлэн болсон ба 2021.05.20 ноос олгоно гэсэн мэдээлэл цацагдаад байна.

Уг мэдээлэл бодит үнэн эсэх, төсөв санхүү бэлэн эсэх, тэтгэврийн зээлгүй болон нэг сая хүрэхгүй төгрөгийн зээлтэй ахмад настнуудын нэгдсэн тоог, хэдээр тасалбар болгон тооцож байгаа, хамрагдах ахмад настнуудын тоо үнэн бодит тогтоогдсон эсэх, нэг сая төгрөгийг олгоход саад бэрхшээл байгаа эсэх асуудлуудад манай байгууллага анхаарлаа хандуулж байна.Иймд тус компаний эрх бүхий удирдлагуудтай ахмад настнуудын төлөөлөл уулзалт зохион байгуулах хүсэлт гаргаж байна.

Жич: Улс орны хэмжээнд ковид19 өвчний улмаас тогтоосон хөл хориог цуцалмагц уулзалтын товийг тогтоох зохицуулалт хийх санал гаргаж байна. 

Хүндэтгэсэн Г.Баасан /МАЧХ-ны тэргүүн/

error: Content is protected !!