Жүжигчин С.Болд Эрдэнэ МУГЖ цол хүртжээ


УДЭТ-ын жүжигчин, тус театрын уран бүтээлийн хэлтсийн дарга Сугарын Болд-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэгээр энгэрээ мялаажээ.

Тэрбээр 1995-1999 онд СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн. 2013 онд доктор, профессор С.Сугарын удирдлагад магистрын зэрэг хамгаалсан. 2000 оноос УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байгаад 2019 оноос одоог хүртэл Уран бүтээлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм.

Уран бүтээлийн хувьд хамгийн сүүлд Фауст жүжгийн гол дүрийг бүтээсэн билээ. Ийнхүү театрын урлагт оруулсан түүний хувь нэмрийг төрөөс үнэлэн эрхэм хүндэт цол тэмдэг хүртээжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн дээд одон медаль гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ Монгол Улсын гавьяат жүжигчин болжээ.

2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан жүжигчин С.Болд-Эрдэнэ орон нутагт байгаа тул шагналаа өнөөдөр авч амжаагүй байна. 

Монголын драмын урлаг унал­тад байсан тэр цагт Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид орж ирснээр хэлтэй, хөлтэй болсон гэж үздэг. Эдгээр уран бүтээлчид хамтран Драмын дөрөв хэмээх хамтлаг байгуулан дуулж олны талархлыг хүлээж байлаа.

error: Content is protected !!