Монгол Улсын Ерөнхийлөгч маргааш төрийн дээд цол, одон медаль гардуулна. Тэдний дотор Батбаярын Ариун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнагдахаар болжээ.
Тэрбээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат, Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой.

Жудо бөхийн МУ-ын насанд хүрэгчдийн 8 удаагийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт. Самбо бөхийн МУ-ын 13 удаагийн аварга, Дэлхийн аварга зэрэг тэмцээн, наадмуудын шагналтан юм.
1983 онд төрсөн тэрбээр Булган аймгийн Засаг даргаар ажилладаг.