Б.Цэцэг: Хөдөөний хүмүүс сошиал мэдэхгүй гэж андуураад Аса станц Женког гаргаж байсныг мартаагүй биз дээ


Сошиал орчинд хамгийн ихээр идэвхтэй байдаг олны танилуудын нэг жүжигчин Б.Цэцэг сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан өөрийн үзэл бодлоо ингэж бичжээ.

Түүний хувьд өөрийн сошиал инфлүзер нэг гэж үздэг бөгөөд энэ талаараа ярихдаа, Хөдөөний хүмүүс сошиал мэдэхгүй гэж андуурдаг аа хэзээ болих юм бол доо. 2017 Аса станц асахад яаж нөлөөлөөд Женко гарч байлаа. Судалгаагаар бол Миеэ л харагдаж байсан гэвч зөрсөн, 2020 оны сонгуулиар хэцүү дээ гэж байтал сошиалоор АН яаж нvдvvлээд мултарч байлаа санах л хэрэгтэй.

Тоон судалгаагаа зөв хийхгүй тоомжиргүй хандаад 50+1 үнэндээ үлгэр болсон л харагдаж байгаа шүү. 2017 онд 100 гаруй мянган сонгогч цагаан сонголт хийж төрд хяналтаа иргэд сонгогчид яаж тавигддаг гэдгийг тод харуулсан. Хөдөө орон нутгийн сонгогч залуусаа басаж байж өвдөг шороодох вий тэд маань сошиал идэвхтэй хэрэглэгчид болсон үнэнд хурц ханддаг болсон шүү.

Цагаан сонголт хууль ёсных тул та эрхээ хуулийн хүрээнд эдлэж нэр дэвшигчийг буцаах бүрэн боломжтойг үргэлж санах хэрэгтэй.

error: Content is protected !!