Ч.Ганжавхлан Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа

Мoнгол Улcын Еpөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа төрийн ордонд болж байгаа билээ.

Тэгвэл эдгээр эрхмүүдийн дунд Лaнтуун дохио ТББ-ын санаачлагч Ч.Ганжавхлан багтсан бөгөөд тэрбээр Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа.

Тэрбээр 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Сoлонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он AНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан.

 Лaнтуун дохио ТББ-ын санаачлагч гэдгээс гадна Jack’s Coffee кофе шопыг үүсгэн байгуулагч, Bright Mongolia ТББ-ийг санаачлагч, Боорцог ба сарнай, Автуус ба амьдрал номуудыг зохиогч, Ид шидийн орон төслийг санаалагч гээд олон арван хийсэн ажилтай манлайлагч залуусын нэг билээ.

error: Content is protected !!