Оддын үсчин Д.Одонгоо Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнагдлаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, салбартаа манлайлан ажилласан эрхмүүдэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ. Энэ үеэр  Монголын үсчин, гоо засалчдын холбооны гүйцэтгэх захирал Даваасамбуугийн Одонгоо Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнагдлаа.

Тэрбээр гучин жил үсчин, гоо сайхны салбарт үр бүтээлтэй ажилласан юм. Залуусыг ажилд мэргэжилдээ гарамгай болгон сургаж, шавь нар нь Ази, Европ, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд өндөр амжилт гаргасан Азийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн аваргаас медаль хүртсэн үсчид түүний шавь нар дунд цөөнгүй бий.

Ийнхүү  үсчидээс хоёр дахь Үйлчилгээний гавьяат ажилтан төрж байгаа юм. Д.Одонгоог оддын үсчин гэдгээр нь олон нийт андахгүй танина. Хамгийн анх нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны үсчин энэхүү цолоор шагнагдаж байжээ.

error: Content is protected !!