Шинэхэн Алтан гадас одонт А.Гэрэлцэцэг нөхрөөрөө гоёв


Маск продакшны жүжигчин үзэсгэлэнт А.Гэрэлцэцэг өчигдөр төрийн дээд одон Алтан гадасаар шагнагдсан билээ.

Ууган шавь минь төрдөө үнсүүллээ. Сайхан байна аа. Аргагүй л эзнээ олсон шагнал юм даа. Гэрлээ маань оюутан байхдаа хичээл зүтгэл сайтай, багшийн амнаас гарах үг бүрийг газарт унахаас нь өмнө өөртөө шингээхсэн гэсэн шиг сурах чин хүсэлтэй, их хүсэл эрмэлзэл тээж нүд нь гялтагнасаар орж ирдэг, торгон мэдрэмжтэй тансагхан хоолойтой дуунд дурласан охин байлаа хэмээн А.Гэрэлцэцэгийн багш нь баярын сэтгэгдлээ хуваалцжээ.

Үеийнхээ бүсгүйчүүдээс арай орой гэр бүлийн амьдрал зохиосон.Түүний баярт өдрийн гоёо нь эр нөхөр нь байв.

Түүний ханийг Г.Батсайхан гэдэг. Хан-Уул дүүргийн засаг даргын орлогчоор ажилладаг нэгэн юм. Шинэхэн Алтан гадас одонгоо энгэртээ гялалзуулсаар тун содон дээлийг сонгон өмсжээ.

error: Content is protected !!