Ц.Элбэгдорж: Юу нь буруу байгаа юм. Сайхан л зураг. Эсвэл БАС л буруу юу


2016 оны наадмаар Ц.Элбэгдорж Мoнгол Улcын Еpөнхийлөгчийн алба хаших сүүлийн жилдээ зүү ороож хийсэн зэсэн өнгөтэй дээлээр гоёж, төрийн бэлгэдлийг агуулсан малгай өмсч, ээтэн хоншоортой гутал өмссөн нь олны анхаарлбг татаж байсан билээ. Энэ бүхнээс илүүтэй тэрбээр төрийн есөн хөлт тугаа дэвж тойрсон нь бүр ч их анхааралд өртсөн.

Харин одоо жирийн иргэн болсон Ерөнхийлөгч асан тэрбээр тухайн үеэ дурсан жиргээндээ тухайн үйл явдлын зургаа оруулан дараах тайлбарыг бичжээ.

тэрбээр бичихдээ, Юу нь буруу байгаа юм. Сайхан л зураг. Дэвж тойрох тугтай, дэлхийд нэртэй улсын ерөнхийлөгч явлаа. Бас л буруу юу хэмээжээ.

Тухайн үед тэрбээр энэхүү туг тойрсон талаараа ярихдаа, Би найман жилийн турш наадмынхаа нээлтийн ёслолыг нээлээ. Энэ хугацаанд есөн хөлт цагаан тугаа тойрч үзэх юм сан гэж бодож байсан. Морин талбай дээр очоод мориа уначихдаг, сурын талбай дээр очоод сураа харвачихдаг. Харин бөхийн талбай дээр очоод ямар бөхчүүдтэй барилдалтай ч биш. Дэмий гэж боддог байсан. Үгээ хэлчихээд төрийн есөн хөлт цагаан тугаа тойрно гэж хэнд ч хэлээгүй. Бэлдээгүй. Ямартай ч дэвчихээд буцаж явахад манай дархан аварга УИX-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Бүр үнэхээр их сэтгэл хөдөллөө, огшлоо гэсээр угтсан хэмээн 2016 онд ярьж байжээ.

error: Content is protected !!