Драмын театрын Гавьяат жүжигчиний тоог С.Болд-Эрдэнэ, Б.Нармандах нар хоёроор нэмлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн дээд одон, медаль гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын драмын эрдмийн театрын жүжигчид болох Сугарын Болд-Эрдэнэ, Батсүхийн Нармандах нарыг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагналаа.

Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан С.Болд-Эрдэнэ

Тэрбээр шагналаа гардаж аваад, Төрийн ордны гадна сэтгэгдлээ илэрхийллээ. С.Болд-Эрдэнэ Төрүүлж өсгөсөн аав, ээж, хань, үр хүүхдүүддээ баярлалаа. Төр минь өндөр дээд шагналаар үнсэж мялаалаа. Шинэ уран бүтээлээр цаг сайхан болсон хойно уулзана аа. Манай театр шинэ уран бүтээл хийж байгаа. Дэлгэцийн уран бүтээл ч байгаа. Маш их баярлалаа гэлээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан жүжигчин Б.Нармандах

Тэрбээр шагналаа гардаж аваад, Төрийн ордны гадна сэтгэгдлээ илэрхийллээ. Б.Нармандах Юуны өмнө намайг төрүүлж, өсгөсөн аав ээждээ сөгдөн мөргөе. Намайг өдий зэрэгт хүртэл сургаж, хүмүүжүүлсэн багш нартаа мөргөе. Гавьяат болсноо сонсоод нэг хэсэг балмагдсан. Надад халуун сэтгэлийн үг илгээсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэлээ.

Монголын тайз дэлгэцийн урлагт өөрийн өнгө төрх, амбицтай яваа жүжигчин С.Болд-Эрдэнэ МУГЖ цол хүртэж СУИС-ын нэг ангийн найзууд болох жүжигчин Ялалт, Навчаа, Амарсайхан, Баясгалан, Эрдэнэбилэг нар ангийнхаа анхны ГАВЪЯАТ ЖҮЖИГЧИН-г ёслол төгөлдөр угтан авчээ.

error: Content is protected !!