Жүжигчин Б.Мишээлийн ханьдаа барьсан ээлжит гэнэтийн бэлэг ихээхэн таалагдав

Жүжигчин Б.Мишээлийг танихгүй хүн ч ховор. Тэрбээр анхны амьдралаа үеийнхээ залуутай сүр дуулиантай эхлүүлж байсан. Харин хосууд хүүтэй болоод жил ч бололгүй хоёр тийш болцгоосон гэдэг.

Харин өнгөрсөн хавраас түүнийг улс төрд хөл тавьсан залуутай амрагийн харилцаа үүсгэсэн хэмээн шар хэвлэлээр зарлах болсон билээ. Түүний хайрын харцыг Д.Ихбаяр гэх залуу татсан нь үнэн болсон юм.

Тэд хамтдаа амьдрах болсон бөгөөд харилцаагаа ч олноос нуухаа больсон. Өчигдөр түүний нөхрийн төрсөн өдөр тохиосон бөгөөд амьдралд минь гэрэл гэгээ, өмөг түшиг тулгуур минь болж ирсэн халамжит ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Чинийхээ дэргэд би хамгийн аз жаргалтай эмэгтэй гэдгээ мэдэрдэг шүү. Бас ээждээ надад ийм сайхан хүү өгсөнд талархая хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Унтах гэж байтал бөөн бөөн гэнэтийн бэлэг. Нас нэмэх ч бас сайхан юмаа. Чамдаа маш их баярлалаа хайртай шүү хань минь. Үргэлж л гэнэтийн бэлэг гэнэтийн бүхнээр дүүрэн амьдруулдагт баярлалаа. Бэлэг маш их таалагдлаа дэндүү гоё байлаа гэж түүний нөхөр Д.Ихбаяр талархалаа илэрхийлэх нь тэр. Хосууд ч гал халуун хайрандаа шатаж яваа бололтой.

error: Content is protected !!