МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ

Монголын Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, шийдвэрээ мэдээллээ.

 Олон улсын олимпын хороо(ОУОХ)-ноос Монголын Үндэсний Олимпын хороо(МҮОХ)-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдолтой асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан тухай шаардлагыг МҮОХ-нд удаа дараа ирүүлжээ. Үүсээд буй тус нөхцөл байдалтай холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өчигдөр хуралдаж, Олимпын харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйл, МҮОХ-ны дүрмийн 19 дүгээр зүйл болон 3.8 дугаар зүйлийг тус тус үндэслэн МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарыг МҮОХ-ны үйл ажиллагааг дүрмийн дагуу, бүтцийн хүрээнд тасралтгүй явуулахыг үүрэг болгосон байна. 

Түүнийг тавдугаар сарын 20-ноос түүнийг сyллаж, хoлбогдох эpүүгийн хэpгийг шийдвэрлэж дуустал Мoнгол Улсын xилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээд байсан юм. Тэрбээр 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан билээ.  

error: Content is protected !!