Драмын театрын жүжигчин Н.Баярмаа АЛДАРТ ЭХ-н одонгоо гардан авав

УДЭТ-ын театрын жүжигчин Н.Баярмаа өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгаас АЛДАРТ ЭХ-н одонгоо гардан авчээ.

2008 онд СУИС-ыг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр 2014 оноос одоог хүртэл тус театрын жүжигчнээр ажиллаж байгаа юм.

Дэлхийн шилдэг, заавал ч үгүй унших ёстой романуудын нэгд зүй ёсоор тооцогддог Оросын алдарт зохиолч Лев Толстойн Анна Каренина зохиолыг Монголын тайзнаа анх удаа амилуулсан бөгөөд энэ жүжгийн гол дүрийг жүжигчин Баярмаа тоглосныг үзэгч олон мэдэх билээ.

Түүний хувьд драмын театрын урын сан дахь нэр бүхий сонгодог жүжгүүдийн гол дүрийг бүтээж байсан.

Тухайлбал, Би эндээс явахгүй, Жаргаагүй нар, Нора, Парисын дарь эхийн сүм, Тэнгэрийн хүү зэрэг жүжгийг нэрлэж болох юм.

error: Content is protected !!