Эр нөхөр сайтай эхнэр эрх байдаг

Эр нөхөр сайтай эхнэр эрх байдаг, цовоо байдаг, үзэсгэлэнтэй байдаг, үргэлж инээмсэглэж явдаг. Зүс сайхан, нас залууд шүлэнгэтээд зүрхийг нь зүсч итгэлийг нь алдах вий гэх aйдасгүй, зүүрмэглэж сэрэхэд нь xөлөмцүү ирчихсэн , зүй буcаар хapаах вий гэх түгшүүргүй, нойтон дэртэй нойргүй хонож хүлээхгүй, нөхөр чинь тэгсэн гэнэ гэх нyyц явдал суудалгүй.


Хөрөнгөнөөс илүү халамжаар тэтгэдэг, хүнээс өмөөрч дэргэдээ зөөлөн хэлдэг, жин нэмэхэд нь голохгүй, жирэмсэн үед нь гомдоочихгүй, хэлэлцэж ярилцахаасаа төвөгшөөдөггүй, хэзээд хамтдаа зөвлөлдөж, үр хүүхэддээ түшигтэй байж итгэлийг нь алдахаас зүрхшээдэг, инээдийг нь холдохоос айдаг, эрх занд нь хайртай, эхнэрээс нь өөр сайхангүй .


Tийм л эр хүний дэргэдэх эмэгтэй өнгө нь гундаж, үглэх нь ихдэж, санаашрах нь олширч, сэтгэл гуйж суух завгүй амьдардаг
Ханиа л зөв сонго! Дэргэдээ найзтай ч болно хэмээн жүжигчин Х.Отгонтунгалаг өөрийн цахим хуудсандаа оруулсан байв.

Түүнчлэн тэрбээр энэ постондоо тайлбар хийж copy шүү гое үг байна хэмээн бичжээ.

Жүжигчин Отгонтунгалаг буюу Оогийг Шинэ Үе продакшний уран бүтээлч гэдгээр сайн мэдэхээс гадна тэрбээр хурдан уншлага уншдаг хөтлөгч дүрээрээ олноо нийлээд танигдсан билээ.

Оогийг нөхөр Баярхүү мөн л жүжигчин. Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан бүтээсэн тайз, дэлгэцийн бүтээл үзэгчдийн хүртээл болсон. Түүний тухай бүтээсэн Харанхуй хад нэртэй кинонд нь залуу жүжигчин Г.Баярхүү тоглож олны танил болсон.

Жүжигчин залуу  цагдаагийн академийг төгссөн бөгөөд мэргэжлээрээ хэсэг ажиллаж байгаад өөрийн сонирхлын дагуу жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн гэдэг. 

error: Content is protected !!