Н.Номтойбаярын хүү удахгүй нижгэр хурим хийх үү

Монголын топ тэргүүн баячуудын нэг МАК-аар овоглодог Н.Номтойбаяр улс төрд гоцорч явсан ч хэpэгт хoлбогдон, aaвын хaaлга тaтаж, сaяхан сyллагдсан.

Олон сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдож, амраглаж явсан тэрээр өдгөө өөрөөсөө дүү бүсгүйтэй дэр нэгтгэсэн. Түүний том хүү Н.Мөнгөншагай загвар өмсөгч Б.Ялгуунтай удтал үерхэж буй.

Удахгүй нижгэр хурим хийхээр төлөвлөж байна хэмээн түмэн олон шуугиад эхэлжээ. Угаас хөрөнгө бэл сайтайн хувьд удам залгах том хүүгийнхээ хуримыг дэнж хотойтол хийх нь дамжиггүй биз.

Н.Мөнгөншагай өдгөө Батлан хамгаалах яаманд дунд шатны удирдлагын алба хашиж яваа. Харин Б.Ялгуун олон харчуудын харц булаасан хэвээр загварын салбартаа гялалзаж, цахиур хагалж явна.

error: Content is protected !!