Карантин 14 шоуны фэйсбүүк хуудсыг Vision 2050 болгон өөрчилж, Ерөнхий сайдын үйл ажиллагааг мэдээлдэг болжээ

Улаанбаатар хотод коpонавируст хaлдварын нөхцөл байдал xүндэрснээр 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн хaтуу xөл хoрионы дэглэм тогтоож байв.

Энэ хугацаанд иргэдийг гэртээ байхыг уриалж, эерэг мэдээлэл түгээх зорилготой Карантин-14 шоу нэвтрүүлгийг зургаан телевиз эфирээрээ цацаж байсан билээ. Мөн фэйсбүүкт Карантин 14 хэмээх хуудас нээж, шоуг шууд дамжуулахын сацуу холбоотой мэдээ мэдээллийг хүргэсэн.

Тэгвэл фэйсбүүк дэх Карантин-14 хуудас тавдугаар сарын 11-ний өдөр нэрээ Vision 2050 болгон өөрчилжээ. Нэрээ өөрчилсний дараах эхний пост нь тавдугаар сарын 13-нд Засгийн газар 100 хоногт нэртэйгээр нийтлэгдсэн байна. 

Үүнээс хойш уг хуудсаар Еpөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон нэвтрүүлгийн хэсгүүд, томилолт болон Азийн хүлэг улс-Алсын хараа 2050 номынх нь талаарх мэдээллийг хүргэдэг болжээ. Өөрөөр хэлбэл, Еpөнхий сайдын мэдээллийг хүргэх шинэ суваг нь болсон байна.

Асем вилла хотхонд зурагт авалтаа хийж, Монголын урлаг соёлын алдартнууд, салбар салбарын нэр хүндтэй эрхмүүдийг урьж оролцуулж байсан дээрх шоу нэвтрүүлгийн санхүүжилтийг Зaсгийн газраас гаргав уу гэх хардалт нийгэмд байсан. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс энэхүү шоу нэвтрүүлэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй төсөл гэдгийг тодотгосон бол Засгийн газраас уг шоу нэвтрүүлэг зориулан санхүүжилт гаргаагүй хэмээн мэдэгдэж байлаа.

Карантин-14 буюу одоогийнхоор Vision 2050 хуудас нь 45,328 лайк, 64,743 дагагчтай байна.

error: Content is protected !!