Voice of Mongolia шоуны оролцогч Эрмүүн коронавирусын халдвар авчээ


The Voice of Mongolia шоуны 2020 оны улирлын шилдэг дөрвөн оролцогчийн нэгээр шалгарч байсан Г.Эрмүүн коронавирусын халдвар авсан тухайгаа өөрийн инстаграм хуудаснаа мэдэгджээ.

Тэрбээр бичихдээ, Covid-19 халдвар маскаа зүүж, гараа ариутгаж, гэр орноосоо гарахгүй байсан ч хавьтал ойртол цонх үеийнхээ хүрээнд хамгийн ойр хүрээнээсээ ч халдвар авах эрсдэл өндөр байгаагийн жишээ энэ байна даа.

Ямартаа ч биеийн байдлаа та нартайгаа байнга хуваалцах болно оо хэмээжээ.

Үүнээс гадна тэрбээр өөрийн хэрэглэж буй эм зэргийн талаар дагагч нартаа туршлагаа хуваалцан бичлэг хийсэн байв.

 Эрмүүн нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль-д хүний их эмч мэргэжлээр суралцдаг билээ. Арван жилдээ Анагаахын лицей сургуулийг сурч төгссөн. Усан спортоор хичээллэх дуртай, урлагт хайртай нэгэн.

error: Content is protected !!