О.Саранхүү алдарт эхийн одонгоо энгэртээ гялалзууллаа

Ододтой бүжиглэе шоуны ерөнхий шүүгч О.Саранхүүг өдгөө хүн бүхэн таних болсон. Тэрбээр Moon Dance хамтлагийн үүсгэн байгуулагч гэдгийг олон хүн мэддэг.

Тэрбээр дөрвөн хүүхдийн ээж. Ханиараа өөрийн бүжгийн хамтрагчаа сонгосон. Алдарт эхийн хоёрдугаар одонгоо Ододтой бүжиглэе шоуныхаа тайзан дээр гардан авав.

Бүжгийн спорт бол түүний бүх юм хэмээн дүгнэдэг нэгэн. Бүжгийн спорт түүний хань ижил, бүжгийн спорт бол түүний үр хүүхэд, бүжгийн спорт бол түүний мөрөөдөл гээд бүхий л боломжоо бүжгийн спортоор төсөөлж хардаг, амьдралаа бүжгийн спорттой салшгүйгээр холбосон юм.

О.Саранхүү 10 жилийн сургуульдаа ангийнхаа гоцлол бүжигчин, багаараа бол багийнхаа ахлагч болоод цэнгээнт бүжиг хийдэг байжээ. Тэр үед реп, энэтхэг гээд янз бүрийн л бүжгийн тэмцээн болдог байсан ба түүнд нь багийнхнаа аваад ордог байсан нэгэн юм. Бүжгийн уралдаан тэмцээнүүдийг алгасалгүй бүгдэнд оржээ. Аав нь түүнийг бүжгийн талаар явахад нь бүх талаараа дэмжиж байсан хүн хэмээн тэр ярьжээ.

Анх ХААИС-ийн Хатан туул хамтлагт орж байсан. Төгсөн төгстлөө хамтлагтаа бүжиглэсэн. Яг төгсөх жил манай Хатан Туул хамтлаг маань хотын аварга болж байсан. Сүүлдээ өөрөө төгсөөд Хатан туул хамтлагтаа багшилсан. 2007 оноос хойш маш их юм сурсан. Зааланд нь ороод ерөөсөө л миний мөрөөдлийн заал байсан. Намайг тэнд очихоор шавь нар бас дагаад хүрээд ирсэн.

Тэнд анх Star Dance хамтлаг маань Од гээд бүжгийн клубынхээ нэрээр байгуулагдаж байлаа. 2007 онд аварга болоод хаврын баярт түрүүлээд нэгдүгээр байранд орж байлаа. Тэр үед Улаан сарнай хамтлаг бүхий л юмыг авдаг байлаа ш дээ. 2 жил Star Dance-аар ороод 1 удаа түрүүлээд, 1 удаа хоёрдугаар байранд орж байсан хэмээн амжилтынхаа түүхийг ийн хуваалцаж байсан удаатай.

error: Content is protected !!