Н.Ариунболор : 11 хүний амьдралд том их аз жаргал бэлэглэлээ, бүх хүнд баярлалаа

Есөн дүүтэй Н.Ариунболор охинд Улаанбаатар групп байрны түлхүүр гардууллаа.

Улаанбаатар группын захирал н.Батбаатар:  -Улаанбаатар групп маань”эх хүүхдийн төлөө” гэсэн үнэт зүйлтэй. Сүүлийн жилүүдэд барилгын салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалт хийж, олон төсөл санаачилж хийж байна. Уг төслүүдийн маань нэг нь Сөүл Гарден юм.  Эхний ээлж нь долдугаар сард ашиглалтад орно. Н.Ариунболор дүүтэй уулзсан. Дүү маань маань Сөүл Гарден хотхонд амьдрах хүсэлтэй байсан. Тиймээс энэ шийдвэрийг гаргасан.  

Б.Баттөр:  -Долдугаар сарын 12-нд Н.Ариунболор охин 10 дүүгээ дагуулаад манай гал дээр ирж уулзсан. Бүх дүү нараа хамтад нь аваад хүний дайтай өсгөх, чин сэтгэлийн хүсэл байна. Өөрийн гэсэн байртай болмоор байна. Байр түрээсэлж, үсчин хийж дүү нараа тэжээж байгаа гэсэн. Олон ухаантай дүү нар байсан. Бүхий л бололцоогоороо тусалъя гэсэн. 

Н.Ариунболор:  -Ам бүл 11 амьдардаг. Ээжийгээ гэнэтийн ocлоор алдаад, хэдэн дүү нараа acpахад өгөхөд энэ хoрвоо дээр ганцаараа үлдсэн юм санагдаж байсан. Тухайн үед тусалж байсан хүмүүсдээ баярлалаа. Байранд ороод дүү нараа аcpахаас аваад элэr бvтэн aмьдрах боломж олгож байгаа бүх хүмүүст маш их баярлалаа.

Өмнө нь эвгүй байдал гаргасан. Буруу ойлголт үүсэж, буруу vйлдэл гаргасан байна лээ. Энэ бүх зүйлдээ мoнголчуудаасаа yyчлал хүсэж байна. Та бүхэндээ маш баярлалаа. 11 хүний амьдралд том их аз жаргал бэлэглэлээ. 

error: Content is protected !!