Дуучин П.Идэржавхлангийн хамгийн том босс

Дуучин П.Идэржавхлан болон жүжигчин З.Онон нарын гэр бүл залуу үеийн төлөөлөл болсон сайхан гэр бүл. Хосууд өдгөө гурван охины аав, ээж болцгоосон билээ.

Залуу хосын бага охин нь өнгөрсөн долоо хоногт сэвлэгийг үргээсэн юм. Энэ гэр бүлийн хамаг том босс болсон бага охиндоо зориулан дуучин П.Идэржавхлан дараах үгийг бичжээ.

Тэрбээр бичихдээ, Аав нь охиддоо амьдралд гишгэх шат нь болно Боcсууд юу хүснэ яг л ёсчлон биелүүлэх нь миний үүрэг хэмээв.

Дуучин залуу тоглолтынхоо үеэр эхнэртээ гэрлэх санал тавьж, хосууд сүр дуулиантай хуримаа хийж байсан билээ.

Түүний гэргийг жүжигчин гэдгийг зарим нь таних ч нөгөө хэсэг нь дуучин Идэрээгийн эхнэр гэдгээр нь мэддэг болсон. Харин одоо бол Бүтэн амьдралын Номин гэдгээр нь хаа ч явсан хүн болгон танина.

error: Content is protected !!