Р.Эмүжин: Мoнгол…

Үнэхээр гайхалтай мoнгол дүр төрх, хэв маяг, сэтгэл зүрх гэдэг чинь энэ шүү дээ. Тууштай, туйлбартай, зорьсноосоо хазайдаггүй, зогссон газраа бүдэрдэггүй…Төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар Сэвжидийн Сүхбаатар.

Түүний дэглэсэн Жалам хар, Ээрүүлчин, Шигшиг зэрэг үндэсний ёс заншил, сэтгэл сэтгэлгээг нэвт шингээсэн бүжгүүд өдгөө зуугийн талыг наслаж байна гэхээр аргагүй асгарсан авъяас, агуу ухаан даа.

Хоёр хүү нь Амармандах, Амарбаясгалант. Хар сарнай-н Амраа ч бас мoнгол цyс oгштол авна даа. Амарбаясгалант бол морин хуурч, Хатариш гээд дуутай.

Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн үр сад ийнхүү хаана л явна Монголоо тунхаглаж, яаж л хувцаслана Монголоороо гоёж, Монгол ёс заншил, ардын ухаан шингэсэн бүтээлүүдээ туурвисаар буй нь гайхмаар биш гэж үү?

Хөдөлмөрийн баатарын шагналаа авахаар ирэхдээ С.Сүхбаатар гуай дээлээр дэгжирхэж, улаан залаат малгайгаараа гайхуулж, орчин үеийн хийцтэй ээтэн гутлаа омог бардам жийжээ. Сайхан байна.

Тэрээр Монгол үндэстэн оршин байгаа цагт миний дэглэсэн бүжгүүд мөнх, учир нь монгол амь, амьсгал, хөдөлгөөн хийгээд хөлгөн судар бүжиг болгонд минь бий хэмээдэг.

Энэ үнэн. Тэр бол Монгол! Хээ хуар нь хүртэл хэлтэй, хэв маяг нь хүртэл ёстой тийм л ард түмний бахархал.

Р.Эмүжин
error: Content is protected !!