УИX-ЫН ГИШҮҮН УЧРАЛ БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДТЭЙ 5 ӨРХӨД ӨРГӨӨ ГЭР ӨГЧЭЭ


УИХ-ын Н.Учрал: Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүр Олон улсын Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан хүүхдүүдээ баярлуулдаг уламжлалтай болсон. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийнхийг шиг олон хүүхэд нэг дор цуглуулж тэднийхээ баярласан, хөөрсөн, инээлдсэн дууг сонсох боломж цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хомс байгаа хэдий ч тойргийнхоо иргэд дундаас бага насны хүүхдүүдтэй, хэрэгцээ шаардлагатай байгаа 5 өрхөд өргөө цагаан гэр гардуулан өглөө.

Хүүхдүүд маань нэг өдрийн өмнө ч гэсэн халуун ам бүлээрээ, дулаан гэртээ аз жаргалтай инээд хөөртэйгээр өнгөрөөгөөсэй гэсэн үүднээс баярын өмнөх өдөр гардуулан өглөө. УИХ-ын гишүүн хүний хувьд иргэдийгээ эрүүл аюулгүй, элэг бүтэн, сэтгэл тэнэгэр амьдруулах үүрэг хүлээсэн хэдий ч хүн бүрийг нэг л өглөө, эсвэл хэдхэн жилд тийм болгочих боломжгүй учраас Сайн Учрал санг санаачлан байгуулж түүгээрээ дамжуулан иргэддээ чадах чинээгээрээ тус дэм болохыг хичээж байна.

Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэж үг бий. Яг л түүн шиг би зөвхөн хууль батлана, санаачилна гээд суух биш чадахынхаа хэрээр тус дэм болохыг зорьж ирлээ. Сайн Учрал сангаараа жил бүр хүүхдийн баяраар 1000 хүүхдийн баяр зохион байгуулж 1000 хүүхдэд бэлэг гардуулдаг ба санг маань миний гэр бүлийн хүн, эхнэр Ч.Сэлэнгэ маань удирдан авч явж байна. Мөн сайн санаат найз нөхөд, ах дүү нар маань энэ санд хандив өргөж туслаж дэмжиж байдаг билээ.

Өнгөрсөн хугацаанд Сайн Учрал сангаараа болон Ажлын албаараа дамжуулан 39 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэсэн байна. Түүнчлэн иргэдийнхээ ая тухтай амьдралыг хангах зорилгоор Шинэ хороо, Шинэ гудамж, Зөв гэр төслүүдийг тойрогтоо хэрэгжүүлж хийн түлшээр халаалтаа шийдэх, гэр байшингаа зөв дулаалж дулаан алдагдлыг багасгах, нүxэн жopлонг инновацын шийдлээр цахилгаан, дулааны эх үүсвэр болгож ашиглах зэрэг олон төсөл хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлсэн байна.

Үүнээс амжилттай хэрэгжсэн төслүүдийг цаашид үргэлжлүүлж Шинэ хороо,Шинэ гудамж, Зөв гэр төслүүдийг Сонгинохайрхан дүүргийн хороодоор хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

ХҮҮХЭД БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГААСАЙ. Хүний амьдралын хамгийн гэгээлэг нас бол хүүхэд нас. Монголынхоо зовхи нь өөдөө нийт хүүхэд багачууддаа ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!!!

error: Content is protected !!