Олимпийн аваргын одонтой гэргий

Олимпийн аварга Э.Бадар-Ууганы гэргий Азжаргал өнөөдөр ЭХИЙН АЛДАР II одонгоор шагнуулсан байна.

Тэд нэг гудамжин тоглож, өссөн бөгөөд 8-р ангиасаа үерхэж, нэг гэрт орсон гэдэг. 

Х.Азжаргал өдгөө Өөжинмед үp шилжvvлэн сyyлгах төвийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Тэрбээр нөхрийнхөө тухай нэгэн хэвлэлд ярихдаа Бид хоёр намайг 8-р ангид байхад 2002 оноос албан ёсоор үерхсэн. Би анх нөхрийнхөө сормуусанд дурлаж байлаа. Өмнө нь бол бие биеэ таньдаг, хамт гадаа тоглодог хүүхдүүд байж байгаад намайг үерхье гэж гуйгаад тэгээд л үерхсэн. Ер нь би Бадарааг жаахан байхад нь Сормуусыг чинь ганц будчихъя л даа гэж аягүй их гуйдаг байсан.

Сүүлд үерхдэг болоод Бас сормуусан дээр чинь шүдэнз тавьж үзье гэнэ. Тэгээд л нөгөө сормуусыг нь будна. Шүдэнзний мод тогтоож үзнэ. Будахаар бүр сормуус нь аягүй дэрвийчихнэ. Тэгж их тоглодог байлаа хэмээжээ.

error: Content is protected !!