Жүжигчин Эбигийн BEAST MODE

Монголын хүсэмжит залуусын жагсаалтыг олон жил тэргүүлсэн жүжигчин Г. Эрдэнэбилэг буюу Эби сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд анхаарлаа хандуулж кино найруулагчийн ажлыг хийх болсон.

Олон бүсгүйчүүдийн сэтгэлийг эрхгүй татдаг байсан залуугийн сонголт нууцлаг байсан. Эхнэр хүүхдээ олны хэл амнаас хамгаалж нууцална гэж байсан залуу маань эхнэр хүүхдээрээ гоёх болсон.

Тэрбээр мөн их ажлын хажуугаар бие бялдаржуулах спортод сонирхолтой нэгэн бөгөөд түүний цахим хуудастаа оруулсан зураг олон эрийн атаархал төрүүлэм булчин хаатай зураг байв.

Энэ талаараа тэрбээр бичихдээ, Жамц найзтайгаа ойрд ажиллуулаагүй гарны дасгал хийж сайхан хөлсөө гаргалаа! Биеийн тамир, спорт, мандтугай !

30КГ-г 30 ДАВТАЛТ-р 4 УДААГИЙН ОРОЛТ ШҮҮ! ХҮМҮҮС БАРЬСАН ЖИНГ МААНЬ ХАРААД ШООЛООД БАЙХЫН ХА ХА ХА!. БАС Л ЧАНГА ШҮҮ! ЗА МЭДРЭЭД БАРИЛТТАЙ ЯВУУЛ ДУУСАА!!! хэмээжээ.

error: Content is protected !!