Жүжигчин Отгоогийн 70 настай ануухан ээж Ачлалт эх болжээ

Орхидос кинонд тоглосон дүрээрээ олны танил болсон жүжигчин Отгоо буюу Г.Отгонцэцэг Америкт суралцаж төгсөөд иржээ. Түүний ээж Ачлалт эх өргөмжлөлөөр шагнагдсан байна.

Жүжигчин бүсгүй, Xайрт ээж маань Ачлалт эх хэмээх энэхүү сайхан өргөмжлөлийг хүртэж, энгэрээ мялаалгалаа. Ээж маань найман сайхан хүүхэд төрүүлж, хайрлан халамжилж асарч тойлж эрүүл саруул өсгөж хүмүүжүүлсээр удахгүй далан нас хүрэх гэж байна. Энэ хугацаанд хорь гаруй ач зээ, нэг гучтай болж өөрийн биеийг нас өндөр болсон хэмээн хойш суулгүй ач, зээгээ асран халамжилж, хайрлан халамжилсаар л…



Ачлалт ээж тандаа үр хүүхэд ач зээ нар нь хамгаас их хайртай шүү. Төдийгөөс өдий хүртэл бид бүгдийг хүн шиг хүмүүс болгон өсгөж хүмүүжүүлж, одоо ч гэсэн хайр ивээл, энэрэл сэтгэлээ харамгүй зориулдаг тандаа талархаад барашгүй. Та минь эрүүл саруул байж, урт наслаж, үр ач зээтэйгээ удаан жаргах болтугай гэв.

Отгоог Америкт суралцаж байх хугацаанд нь ээж нь хамт амьдарч хүүг нь өсгөж өгсөн гэдэг. Өдийг хүртэл зүрх сэтгэлээрээ дэмжиж, хайрлаж, халамжилж, дэргэд минь байгаа ээжий бурхан тандаа маш их баярлалаа хэмээж байсан удаатай билээ.

error: Content is protected !!