Вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн 3870 хүн халдвар авсан бол залуучууд их өвчилж байна гэлээ


Вакцины эхний тунгаа хийлгээд 11856 хүн халдвар авсан бол хоёрдугаар тунгаа хийлгэсэн 3870 хүн халдвар авсан. Харин хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоносон 974 хүн халдвар авсан. Нэг хүний биеийн байдал маш хүнд байна хэмээн С.Энхболд онцлов.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг  Ерөнхий сайд вакцинжуулалтын үр дүн цаашид халдварыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажилтай холбоотой үүрэг даалгавар өгсөнтэй холбоотойгоор УОК хуралдлаа. Давтан тунгаа аваад 14 хоногоос дээш болсон xvн буюу хоёр сая иргэний 30 орчим хувийн бүрэн дархлаажих хугацаа болж байна. Бид вакцинжуулалтын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй байна.

Халдвар авах нас залуужиж байна. Учир нь 18-34 насныхан вакцинд хамрагдах идэвх сул байгаа юм.  Тархвар судлалын болон МУИС-ийн математик тооцооллын багш нарын хийсэн тооцооллоор зургаадугаар сарын 15-наас вакцины үр дүн гарч халдвараар нac бapax, xvндpэx, өвдөx тохиолдол багасаж эхлэх xvлээлт байгаа.

Зургаадугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотод зорилтот бүлгийн 953 мянган хүн давтан тундаа хамрагдаж дуусна. Орон нутагт зургаадугаар сарын 15-н гэхэд хамрагдаж дуусах учиртай. Вакцинд хамрагдаагүй 0-17 насны 1.1 сая хүүхэд, 76 мянга орчим жирэмсэн эх, вакцины эсрэг заалттай хүмүүс байгаа гэв. 

error: Content is protected !!